Сайд Д.Ганбат салбарын төлөөллүүдтэй уулзана

 

        Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдийн санал бодлыг сонсож, харилцан уялдаатай ажиллах зорилгоор уулзалт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр энэ сарын 07-ны өдөр иргэний нисэх болон төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзах юм байна.

 

Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний талаар салбарын төлөөллүүдтэй харилцан санал солилцох аж.  

 

Энэхүү уулзалт нь зам, тээврийн салбарт тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг салбарын бодлого, зорилттой харилцан уялдуулж ажиллах ач холбогдолтой юм. Мөн тэрээр  авто тээвэр болон авто замын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөөд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (194.126.203.82)

    2016-10-05

    boloj butehgui bgaag heleheer,daraa n havchigdaj shahagdaad,helehgui bolohoor ooroo demii shanalaad,yamaarch uym dee

  • монгол (103.26.193.202)

    2016-10-05

    Энэ Ганбат гэгч 32-ын тойрогт амьдардаг байсан Дангаа гэх хуужаагийн хүүхэд гэдгийг олон хүн мэднэ. Бадамунайгийн утсан хүүхэлдэй нарын нэг. Дэндүү олон хуужаагийн эрлийз төр засгийн толгойд гарч байгааг хянадаг газар байна уу