Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

 

        Хотын Ерөнхий менежер нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд ногоон байгууламжийн чиглэлээр баримтлах бодлогыг Нийслэлийн Засаг даргад танилцууллаа.

 

Намрын тохижилт, Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй улиас мод тарина. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газартай, хүн хүч, машин техник технологийн нөөцтэй цэцэрлэгжилтийн мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд хийж, 3 жилийн арчилгааг хариуцан гүйцэтгэнэ.

 

Ийнхүү ирэх 4 жилд Улаанбаатар хотын иргэд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу 2 талаар тарьсан /хайлаас, улиас/-ийн  ойн зурвас дундуур төмөр замаар зорчино.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dolgor (81.82.41.73)

    2016-10-05

    hotoo modjuulah gej baigaad bayar hurgie saihan ajil ehluulj ba amjilt husie