“Google” ухаалаг утсаа танилцуулав

 

        “Google” компани гар утасны салбарт баримталдаг бодлогоо өөрчилж, “Pixel” болон “Pixel XL” нэртэй ухаалаг гар утсаа танилцууллаа. “Apple”-ийн “iPhone 7” гар утастай өрсөлдөхүйц “Pixel” загвар нь “Google”-ийн бүтээсэн анхны ухаалаг утас юм. Харин “Google”-ийн андройд үйлдлийн системийг ашигладаг “Samsung”, “LG” зэрэг брэнд тэдний шинэ бүтээлийг төдийлөн ойшоогоогүй байна. “Pixel” ухаалаг утасны загвар “iPhone”-тай төстэй тухай технологийн сайтууд онцолжээ. “Pixel” болон “Pixel XL”-ийн урьдчилсан захиалга аравдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 20-ноос хэрэглэгчдэд хүрэх юм байна. “Pixel” гар утас 32 гигабайтын, “Pixel XL” 128 гигабайтын санах ойтой ажээ. Эдгээр загварыг 649 болон 869 ам.доллараар худалдаанд гаргах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)