Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 мод тарих ажлыг маргааш эхлүүлнэ
- 2016-10-07
- Үнэн
- 0

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох албаныхан маргааш 12.30 минутаас Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт мод тарина. Нийт хотын төвийн гол гудамжуудад 5 м өндөртэй 200 нарс мод тарихаас Хонхтой цэцэрлэгт 56 модыг нь тарих юм.
Нийслэлийн иргэдийг ирэх 4 жилд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэл төмөр зам дагасан ойн зурвас дундуур зорчуулах төлөвлөлтийн дагуу Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлнэ. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд мод тарьж, ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавина.
Дүүрэг бүр мод, сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил талбай, айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулна.

Сэтгэгдэл (0)