Картгүй бол усгүй хонох нь
- 2016-10-11
- Нийтлэл
- 0
“Усаа нээгээрэй”, “Одоо хаагаарай”, “Битгий асгаад бай л даа” хэмээн орилохыг гэр хорооллын ус түгээх газраас байнга сонсдог. Зарим нь энэ чимээнээр худаг ажиллаж байна уу, үгүй юү гэдгийг мэднэ. Тэгвэл ийм мэдээлэл ард хоцорсныг ус түгээх газарт суурилуулсан дөрвөлжин хар системээс харж болно. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын зарим дүүргийн иргэд “ухаалаг худаг”аас ундны усаа авдаг болоод даруй хагас жил өнгөрчээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас ажиллуулж эхэлсэн эл төхөөрөмжөөр иргэд хэрхэн үйлчлүүлж байгааг сонирхохоор Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах ус түгээх байранд өнгөрсөн амралтын өдөр очсон юм. Худгийн гадна бага зэрэг шалбааг байв. Ус түгээх байрны гадна хананд “Гэр хорооллын хэрэглэгчдэд цэвэр усны шугамд холбогдсон болон зөөврийн ус түгээх байраар хангамжийн үйлчилгээг үзүүлж байна. Хүн амын унд, ахуйн хэрэглээг хангаж буй цэвэр ус нь Монгол Улсын MNS 900:2005 стандартын шаардлага хангасан” гэхчлэн үйлчилгээ, сурталчилгааны самбар байх аж. Ус түгээх ухаалаг төхөөрөмжийн хажууд ашиглах зааврыг хаджээ. “Картаа уншуулна уу” гэсэн бичигтэй ухаалаг төхөөрөмжийн нэг талд “Төхөөрөмжид саатал, гэмтэл гарвал энэ дугаар руу залгана уу” хэмээх сануулга ч харагдсан. Мөн “Төхөөрөмж гацсан үед 1937026 кодыг хийхэд төхөөрөмж автоматаар унтарч, асна. Үүний дараа картаа уншуулж усаа авна уу” гэсэн байв. Тус худгийн үүдэнд иргэд багагүй дараалал үүсгэжээ.
КАРТГҮЙ БОЛ УС ӨГӨХГҮЙ
Тэднээс картаар ус авахад ямар байгаа талаар сэтгэгдлийг сонирхоход, СХДийн VII хорооны иргэн Х.Түвдэндорж “Манайх энэ худгаас байнга усаа зөөдөг. Картаар үйлчлүүлээд миний мэдэхээр дөрвөн сар болж байна. Анх энэ төхөөрөмжийг суурилуулах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй хэрнээ нэг л өдөр түгээгч нь “Картгүй бол ус өгөхгүй шүү” гээд сууж байсан. Юу болсныг гайхаад асуутал цаанаас нь шууд ухаалаг төхөөрөмж суурилуулаад карт авчраад өгчихсөн гэж тайлбарласан. Тэгээд л албан шаардлагаар шахуу 3500 төгрөгийн карт авсан. Одоогоор гурав дахь удаагаа цэнэглээд ашиглаж байна” гэв. Гэтэл бидний ард зогссон өөрийгөө Ц.Надмид гэж танилцуулсан эмээ “Энэ нь нэг бодлын амар ч гэлээ картаа цэнэглээгүйгээс болж хэдэн удаа усгүй хоносон. Нэг амралтын өдөр ус авах гээд хүрээд иртэл карт маань болдоггүй. Юу болсныг гайхаад шалгатал дансан дахь ус авах мөнгө дууссан байсан. Ингээд картаа цэнэглэх гэтэл амралтын өдөр учраас банк хаалттай. Худгийн түгээгчээс учир байдлаа хэлж гуйхад “Картгүй бол ус өгөхгүй” гэсэн. Аливаа зүйлийг дөнгөж хэрэгжүүлж эхэлж байж шууд л тулгаад байх юм. Хар ус харамладаггүй юм гэж монголчууд ярьсаар ирсэн. Гэхдээ усаа ингэж хэмнэж байгаа нь ч зөв. Миний бодлоор хүмүүс картаа авч жигдэртэл картгүй ч гэсэн усаа өгч байх хэрэгтэй байна гэдгийг дамжуулъя” гэсэн юм. VIII хорооны иргэн Ц.Тунгалаг “Энэ эмээгийн хэлж байгаа зөв. Түгээгчид “Картгүй бол ус өгөхгүй” гээд тас суучихдаг. Магадгүй цаанаас нь өгсөн даалгавар байх. Гэхдээ өнөөдөр талхаа хувааж авч буй гэр хорооллын иргэд 3500 төгрөгөөр усны карт худалдаж авах боломж хэр байгаа билээ. Мэдээж карт уншуулж ус авч байгаа нь олон давуу талтай л байх. Гэхдээ энэ үйлчилгээг дөнгөж эхлүүлж байж картгүй ч гэсэн бэлэн мөнгөөр өгөх хэрэгтэй. Аливаа зүйлд жигдрэх хугацаа гэж бий. Зарим айл усныхаа картыг авч чадахгүйгээсээ болж усгүй хонож байна. Зарим нь арга ядахдаа дэлгүүрээс цэвэр ус авч, нэгнээсээ усных нь картыг гуйж байх жишээтэй” хэмээн бухимдлаа. Энэ талаар түгээгч “Өнгөрсөн зургаадугаар сараас ухаалаг системд шилжсэн. 1000 төгрөгийн ус авах эрх бүхий 3500 төгрөгийн карт байна. Анхнаасаа манайд энэ карт ирсэн. Картгүй бол ус өгөхгүй байгаа. Иргэд их бухимддаг байсан. Одоо харьцангуй гайгүй болж байна” гэлээ.
УСНЫ КАРТ ХЯМД БАЙХ ХЭРЭГТЭЙ
Харин Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах ус түгээх газрын ажилтан “Шинэ системд шилжсэн нь бидний ажлыг хөнгөвчилсөн. Манайх өдөрт хоёр хүн 12 цагаар ээлжлэн ажилладаг. Ерөнхийдөө оройн 20 22 цагийн хооронд иргэд ихээр үйлчлүүлдэг. Ухаалаг картны хувьд 1000, 3000, 5000, 10000 гэсэн карт байгаа. 1000, 3000 төгрөгийн карт нь зарагдаж дууссан. Мянган төгрөгийн картаар нэг тонн ус авах юм. Манай худаг ачаалал ихтэй үед өдөртөө 23 тонн ус хэрэглэгчдэд түгээж байна” гэсэн юм. Тус худгаар үйлчлүүлдэг Сүхбаатар дүүргийн оршин суугч “Ухаалаг картаар усаа авч байгаа. Заавал бэлэн мөнгө гэхгүй амар болсон. Хэдэн литр ус авах гэж байгаагаа төхөөрөмж дээр бичихэд тэр хэмжээнд хүрээд ус цаанаасаа хаагддаг. Савнаас хальж, гадуур нь ус асгарахгүй байгаа нь ус хэмнэхэд маш их хэмнэлттэй шүү дээ” гэв. IX хорооны иргэн Я.Амарсайхан “Усны картын үнэ анх олон сонголттой байсан юм шиг байна лээ. 1000, 3000 төгрөгийн картууд дууссан гэсэн. Уг нь хямд байх тусам иргэд авах нь их байх болов уу. Тиймээс 3000аас доош төгрөгийн картыг олон гаргах хэрэгтэй гэж бодож байна” гэлээ. Усны картаа автобусанд үйлчлүүлдэг шиг төхөөрөмжид уншуулахад үлдэгдэл нь гарч ирэх бөгөөд 12 секундын дараа “Авах усны хэмжээгээ оруулна уу” гэсэн бичиг гарч ирэв. Үүний дараа авах усны хэмжээг оруулж нээх товч дарснаар ус гоожих аж. Харин хаах товчийг нэг дарахад түр зогсох бөгөөд хоёр удаа дарвал хаагдах юм байна.
УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖ 5-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Гэр хорооллын худаг буюу ус түгээх байрыг “ухаалаг” системд холбосон эл төхөөрөмж нэг бүр нь 56 сая төгрөгийн үнэтэй бөгөөд ус түгээх 100 гаруй байгууламжид суурилуулжээ. Өнөөдөр гэр хороололд 600 гаруй ус түгээх цэг ажиллаж байна. Түүнээс ухаалаг төхөөрөмж суурилуулж болох төв шугамд холбосон 400 орчим худаг байдаг аж. Худгийг ийнхүү “ухаалаг” системд шилжүүлснээр ажилчдын гүйцэтгэх үүрэг багасч байгаа ч оператор хэлбэрээр үргэлжлүүлэн ажиллуулж, аль болох цомхотгол хийхгүй гэдгийг УСУГын удирдлагууд хэлж байсан. Сүүлийн үед бидний амьдралд “ухаалаг” зүйл олон бий болж байна. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд, Улаанбаатар хот нийтийн тээврийн цахим системийг нэвтрүүлж, үйлчилгээгээ ухаалаг болгосон. Энэ төсөл хэл амтай ч үргэлжлүүлсээр байгаа. Түүний араас “Ухаалаг худаг”ийн талаар ийнхүү ярих болов. 24 цагийн ажиллагаатай, картаа шургуулаад л усаа авах боломжтой энэ төхөөрөмж монголчуудын хувьд шинэ зүйл юм. Тиймээс иргэд энэ үйлчилгээнд дасах хүртэл уян хатан бодлого үгүйлэгдэж байна.
Ц.Заяа

Сэтгэгдэл (2)
баÑ-ÑÑдÑÐ½Ñ (66.181.160.22)
Ñнгийн Ñ ÑдагÑг 4 ÑÐ°Ñ ÑөгÑөгөнд багÑааж ÑÑ Ð°Ð°Ð»Ð°Ð³ Ð¾Ð»Ð¾Ð³Ð¾Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¼Ð¶ байгаа болов ÑÑ
(37.115.185.121)
Ðе ÑвлÑеÑÑÑ Ð»Ð¸ изгнание беÑов, на Ñамом деле, пÑовокаÑией ÑеÑидива болезни и поÑледÑÑÑего ее иÑÑÐµÐ»ÐµÐ½Ð¸Ñ Ð·Ð° ÑÑÐµÑ Ð²Ð²ÐµÐ´ÐµÐ½Ð¸Ðµ Ñеловека в ÑÑÑеÑÑовое ÑоÑÑоÑние? ÐÑÑ Ð´ÐµÐ»Ð¾ в Ñом, ÑÑо поÑле полÑÑÐµÐ½Ð¸Ñ Ð¿ÐµÑвого ÑекÑÑалÑно опÑÑа Ñ ÐºÐ¾Ñа наÑинаеÑÑÑ Ð¿ÑоÑеÑÑ Ð²ÑÑабоÑки половÑÑ Ð³Ð¾Ñмонов, коÑоÑÑе пÑоизводÑÑÑÑ Ð½Ðµ ÑолÑко Ñеменниками, но еÑÑ Ð¸ гипоÑизом, коÑоÑÑй по понÑÑнÑм пÑиÑинам ÑдалиÑÑ Ð½ÐµÐ»ÑзÑ. Ðо-пеÑвÑÑ , Ð´Ð»Ñ ÑÑÐ¸Ñ Ñелей иÑполÑзÑÑÑÑÑ ÑпеÑиализиÑованнÑе ÑÑÑгонÑ, где закÑепление авÑо на пеÑиод ÑÑанÑпоÑÑиÑовки пÑодÑмано до мелоÑей. Ðни Ð¼Ð¾Ð¶ÐµÑ Ð±ÑÑÑ Ð½Ðµ блеÑÑÑ Ð¾ÑигиналÑноÑÑÑÑ, но одна ÑоÑно еÑÑ Ð½Ð¸ÐºÐµÐ¼ не бÑла озвÑÑена. ÐолÑзоваÑелÑÑÐºÐ°Ñ Ð¶Ðµ аÑдиÑоÑÐ¸Ñ Ð¸Ð½ÑеÑнеÑа огÑомна, поÑÑÐ¾Ð¼Ñ Ð²Ð°Ð¼ доÑÑаÑоÑно лиÑÑ Ð³ÑамоÑно пÑодвинÑÑÑ Ñвой ÑайÑ, опÑбликовав на нем бизнеÑ-пÑедложение, а клиенÑÑ Ð¸ паÑÑнеÑÑ Ñже Ñами Ð²Ð°Ñ Ð½Ð°Ð¹Ð´ÑÑ. Ðожно попÑобоваÑÑ Ð´Ð°Ð¶Ðµ молоÑком оÑкоÑÑекÑиÑоваÑÑ Ð²Ð¼ÑÑинÑ. ÐÑÑ ÑÑо ÑÑановиÑÑÑ Ð¿Ð¾Ð½ÑÑнÑм, когда пÑоанализиÑÑеÑÑ Ð¾ÑноÑÐµÐ½Ð¸Ñ ÑодиÑелей к Ð¼Ð¾Ð»Ð¾Ð´Ð¾Ð¼Ñ ÑолдаÑÑ. ÐонеÑно, ÑÑи более Ñедкие пÑоÑÐ²Ð»ÐµÐ½Ð¸Ñ Ð³ÐµÐ´Ð¾Ð½Ð¸Ð·Ð¼Ð° Ð²Ñ Ð¾Ð´ÑÑ Ð² ÑаÑÑмоÑÑеннÑÑ Ð¼Ð¾ÑиваÑионнÑÑ ÐºÐ°ÑегоÑиÑ. Ð Ñаком положении веÑей Ð½ÐµÑ Ð½Ð¸Ñего ÑÑÑанного, поÑколÑÐºÑ Ð² ÑегоднÑÑней ÑеалÑноÑÑи, ÑÑи Ñ Ð°ÑакÑеÑиÑÑики пÑакÑиÑеÑки Ñеликом и полноÑÑÑÑ Ð·Ð°Ð²Ð¸ÑÑÑ Ð¾Ñ Ð¼Ð°ÑÑеÑÑÑва опÑимизаÑоÑов. ÐедопÑÑÑимо ÑилÑно изменÑÑÑ Ð¿ÑивÑÑнÑе ÑиÑÐ¼Ñ Ð¶Ð¸Ð·Ð½Ð¸, Ð¾Ñ ÑÑÑного Ð¸Ð·Ð¼ÐµÐ½ÐµÐ½Ð¸Ñ Ð¾ÐºÑÑжаÑÑей ÑÑÐµÐ´Ñ Ð»ÑÑÑе не ÑÑановиÑÑÑ, пÑоÑÑо пÑÐ¾Ð±Ð»ÐµÐ¼Ñ Ð¿Ð¾Ð»ÑÑаÑÑÑÑ Ð´ÑÑгие. ÐÑÑ-Ñаки лÑÑÑе пÑеобÑеÑаÑÑ Ð¿ÑодÑкÑÐ¸Ñ ÐºÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ð¹, Ñже ÑÑпевÑÐ¸Ñ Ð·Ð°ÑекомендоваÑÑ ÑÐµÐ±Ñ Ñ Ð»ÑÑÑей ÑÑоÑонÑ. ÐÑ ÑиÑкÑеÑе ÑÑаÑÑ Ð·Ð°Ð»Ð¾Ð¶Ð½Ð¸ÐºÐ¾Ð¼ Ñкидок, поÑеÑÑÑÑ Ñак Ð½ÐµÐ¾Ð±Ñ Ð¾Ð´Ð¸Ð¼ÑÑ Ð²Ð°Ð¼ ÑепÑÑаÑиÑ. Ðа беÑÐµÐ³Ð°Ñ ÐеÑÑвого моÑÑ Ñ Ð¾ÑоÑо загоÑаÑÑ. Рна ÑоÑÐµÐºÑ Ñ Ð¼ÐµÐ½Ñ ÑÑ Ð¾Ð´Ð¸Ñ Ð¾Ñ ÑÐ¸Ð»Ñ ÑÐ°Ñ Ð² Ð´ÐµÐ½Ñ Ð¸ ÑÐ¾Ñ Ð¶Ðµ Ð´Ð¾Ñ Ð¾Ð´. ÐеÑеводим доÑловно (без Ñ ÑдожеÑÑвенного блеÑка): -ÐовеÑÑ Ð¼Ð½Ðµ, Ñ Ñ Ð¾ÑÑ(! ÐоÑÑомÑ, ÑÑÐ¾Ð±Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð±Ñл поÑеÑаем, он должен оÑвеÑаÑÑ Ð¾Ð¶Ð¸Ð´Ð°Ð½Ð¸Ñм и ÑÑебованиÑм поÑеÑиÑелей. Ð ÑожалениÑ, многие паÑÑ Ð²Ð¾Ð¾Ð±Ñе не обÑÑждаÑÑ Ñвои половÑе оÑноÑениÑ. РеÑÑÑки ÑÑиÑаÑÑ Ñ Ð¾Ð±Ñви кÑÑпноÑÑакÑионнÑÑ Ð³ÑÑзÑ, а в зимний пеÑиод - Ñнег. ÐвÑоÑизÑйÑеÑÑ Ð´Ð»Ñ Ð¿Ð¾Ð»ÑÑÐµÐ½Ð¸Ñ Ð´Ð¾ÑÑÑпа. ÐаÑÑеÑнÑе жалÑзи легки в монÑаже, и не ÑÑебÑÑÑ Ð¾Ð¿ÑеделеннÑÑ Ð½Ð°Ð²Ñков. ÐÑли ÐаÑи ÑинанÑовÑе возможноÑÑи позволÑÑ, Ñо покÑпайÑе в подаÑок оÑÑаÑннÑм модникам полнÑй комплекÑ. ÐоÑле ÑÑого ÑкÑÑÑиваем ÑÑи маÑлеÑки в жгÑÑÑ Ð¸ закладÑваем в оба ÑÑ Ð°. ÐвÑоÑизÑйÑеÑÑ Ð´Ð»Ñ Ð¿Ð¾Ð»ÑÑÐµÐ½Ð¸Ñ Ð´Ð¾ÑÑÑпа. ÐоÑле вÑполнÑеÑÑÑ ÑÑÐµÑ Ð¼ÐµÑное моделиÑование, в ÑооÑвеÑÑÑвии Ñ ÐºÐ¾ÑоÑÑм бÑÐ´ÐµÑ Ð²ÐµÑÑиÑÑ Ð¸Ð·Ð³Ð¾Ñовление пÑеÑÑÑоÑм. РаÑÑмоÑÑим ÑледÑÑÑие Ð²Ð¸Ð´Ñ Ð¾Ð±Ð¾ÑÑÐ´Ð¾Ð²Ð°Ð½Ð¸Ñ ÑиÑÑем конÑÑÐ¾Ð»Ñ ÑпÑÐ°Ð²Ð»ÐµÐ½Ð¸Ñ Ð´Ð¾ÑÑÑпом: ÑлекÑÑÐ¾Ð¼ÐµÑ Ð°Ð½Ð¸ÑеÑкие калиÑки. ÐапÑимеÑ, на маÑÐ¸Ð½Ð°Ñ Ð¿ÑемиÑм-клаÑÑа (ÐÑди, ÐнÑиниÑи) ÑÐ¾Ð±Ð¾Ñ ÑÑÐ¾Ð¸Ñ Ð´Ð¾Ñого, Ñ. ÐеÑÐ²Ð°Ñ Ð¿ÑиÑина - ÑÑо ÐиÑÑÑÑ, коÑоÑÑе пÑоникли в ÐÐ°Ñ Ð½Ð¾ÑÑбÑк и Ñбили наÑÑÑойки инÑеÑнеÑа. ÐнаÑе возможно ÑазÑÑÑение ÑÑен. ÐÑÑоÑник Ð¿Ð¾Ñ ÑдеÑÑ Ð·Ð° коÑоÑкое вÑÐµÐ¼Ñ ÐомменÑаÑии к ÑÑаÑÑе ÐÐµÑ ÐºÐ¾Ð¼Ð¼ÐµÐ½ÑаÑиев. ХозÑаÑÑеÑнÑй пÑинÑип обÑÐµÐ´Ð¸Ð½ÐµÐ½Ð¸Ñ Ð±Ð¸Ð·Ð½ÐµÑ-ÐµÐ´Ð¸Ð½Ð¸Ñ Ð² более кÑÑпнÑе пÑоизводÑÑвеннÑе подÑазделениÑ. наÑÐ¾Ñ Ð´Ð»Ñ ÑÐºÐ²Ð°Ð¶Ð¸Ð½Ñ 20 меÑÑов воÑонеж ÑаÑаднÑÑ ÐºÑаÑÐºÑ Ð² гклин мо лÑвовÑÐºÐ°Ñ ÑабÑика Ð½Ð¾Ð²Ð¾Ð³Ð¾Ð´Ð½Ð¸Ñ Ð¸Ð³ÑÑÑек опÑом кÑлинаÑнÑе Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ Ð² иÑкÑÑÑке пиÑевÑе кÑаÑиÑели и маÑÑÐ¸ÐºÑ ÑÑÑеппинг ленÑа в оÑле