БНБУ-ын ХАА-н сайд Д-Ж.Ш.Чириповтой уулзалт хийв
- 2016-10-13
- Үнэн
- 0

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар 2016 оны 10 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчиллаа.
Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн сайд Д-Ж.Ш.Чириповыг ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Бүгд Найрамдах Буриад Улс руу Монгол улсаас нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

Сэтгэгдэл (0)