Наран ургах зүг, Багануур, Багахангай дүүргээр
- 2016-10-17
- Үнэн
- 0
Багануурчууд ХХААХҮЯ-нд талархал илэрхийлэв

Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэлээс алслагдмал орших Багануур, Багахангай дүүрэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн яамныхаа газрын дарга нартай зочилж, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Нийгэм, эдийн засгийн чамгүй хүн үед байгуулагдаад 100 дахь хоногийнхоо нүүрийг үзэх гэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өнөөгийн байдал, ирээдүйн төлөв байдлаар дэлгэрэнгүй санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо хэмээн дүүргийн иргэд дүгнэсэн юм. Улаанбаатар хотоос 100-130 километрт орших хоёр дүүргийн хувьд утаа, тоос шороо, замын түгжрэл гээд нийслэлд байх бүхий л стрессээс хол гэдгийг юуны өмнө харж болно. Тиймээс ч иргэд нь шинээр байгууллагдаад 100 дахь хоногийнхоо нүүрийг үзэж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ амьдралд тулгамдаад байгаа бэрхшээлээ П.Сэргэлэн сайдад илэн далангүй тоочсон юм. Уулзалтын эхэнд П.Сэргэлэн сайд Засгийн газрын хэрэгжүүлэхээр зэхсэн бодлого, эдийн засгаа хэрхэн тогтворжуулах тухайд яриа дэлгэж, өөрийнхөө тэргүүлэн ажиллаж буй яамны ажлын явц, бодит байдлыг танилцуулсан. Юуны өмнө тэрбээр “данс нь улайссан засаг хүлээж авсан. Өнгөрөгч хугацаанд эдийн засгаа тогтворжуулах, аажмаар сэргээх суурь үндэслэлүүдээ нэгэнт гаргалаа. Одоо бүхий л талаар боломжуудыг хайж, гарц гаргалгааг судалж байгаа нь үр дүнгээ өгч эхэлнэ” хэмээсэн.
ХХААХҮ-ийн сайдаар өнгөрөгч долдугаар сарын 31-ний өдөр томилогдсон бөгөөд хоёр сар гаруй хугацаанд ажиллахдаа 563 удаагийн уулзалтыг нийслэлд болон орон нутагт зохион байгуулж, амрах завгүй яваагаа юуны өмнө дуулгасан. Мөн хугацаанд хөрш зэргэлдээ ОХУ болон Унгар улсад ажил хэргийн айлчлал хийсэн аж. Мөнхийн хөрш ОХУ-тай мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох, тэр дундаа Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, Монголын хөрс, цаг уурын нөхцөлд зохицсон сайн чанарын үрийн сорт гаргах, ОХУ-руу Монголын мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцож, энэхүү саналыг Оросын тал хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн тухай сайхан мэдээг ч дуулгасан. Мөнхүү эртний найрамдалт Унгар улсад айлчлах үеэрээ “Биокомбинат” ТӨҮГ-ийг Унгар Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийн дагуу Унгар Улсын Засгийн газрын 25 сая ам.долларын нэн хөнгөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх ажлын явцыг хурдасгах талаар ярилцаж, Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг байгуулан ажиллахаар тохиролцсон нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нүдээ олсон зүйл болохыг онцоллоо. Түүнчлэн Унгар улстай МАА-н салбарт хамтран ажиллах, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлд мэргэжилтэн бэлтгэх тухайд ч хамтарч ажиллахаар болсон байна. П.Сэргэлэн сайд ийнхүү ажлынхаа бодит байдлыг дэлгэрэнгүй танилцуулсны дараа санал асуулгын горимд шилжсэн юм.
“Эзнээ олоогүй зээлийг шалгуулж байгаа” гэв

Иргэд өнгөрөгч дөрвөн жилд хөл толгой нь мэдэгдэхгүй явж ирсэн хийгээд намаар ялгаварлах хандлага газар авсан, ялагдсан намын нөхөд төрийн үйлчилгээг авах тухай саналтгүй хэмээж байв. Мөнхүү жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг том бэрхшээл нь зээл, зээлийн хүү их, хугацаа богино буюу төрөөс үзүүлж буй дэмжлэг тааруу гэдгийг иргэн бүр дурдаж байсан. Тухайлбал, тахиа үржүүлэх, өндөгний чиглэлд бизнес эрхлээд явж байгаа иргэн 2013 оноос хойш зээл хүсээд өнөөдөрт ирэхэд өрөндөө баригдаж, бизнес ч үгүй, юу ч үгүй болсон тухайгаа хоолой зангируулан хэлж байв. Хамгийн гол нь танай төсөл шалгарсан, зээлийг асуудалгүй олгоно хэмээн үйл ажиллагааг нь явуулчихаад ийнхүү гацаасан нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг байна. Энэ мэтчилэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт байх зовлон жаргал, түүнийг тойрсон төлөвлөлтийн тухайд харилцан ярилцсан юм. Багануурчуудад байх нэг зовлон бол бэлчээр. Тэдний хувьд малтай иргэд нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байдаг ч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн дагуу ад шоо үзэгддэг төдийгүй 700 малтай айл өрхөөс 450 мянган төгрөгийн татвар нэхээд захирамж үзүүлдэг байна. Мөнгө төгрөг байхгүй бол ачааны тэрэгтэй ирээд малаас нь ачаад явдаг зэрэг бэрхшээл байгааг тал талаас дуулгаж байсан юм.

Харин П.Сэргэлэн сайд хэлэхдээ “Өнгөрөгч хугацаанд алдаа завхрал их байсан. Нойлын цаас үйлдвэрлэдэг хүнд махны экспортын чиглэлээр зөвшөөрөл олгосон, газар тариалан эрхэлж үзээгүй, тэр төрлийн ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй хүнд тариалангийн чиглэлд зээл олгосон зэрэг алдаа их бий. Үүнийг бид шалгаж байна. “Чингис”, “Самурай” гэх бондын мөнгө яг энэ мэт ажлаа хийж байгаа хүнд очоогүй нь харамсалтай. Бидний хувьд бизнесийн сууриа зөв тавиад, ажил нь цааш явж байгаа ч техник технологи, хөрөнгө мөнгөн дээр гацаад байгаа бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана. Энэ бол манай яамны гол зорилго. Тиймээс бид эзнээ олж очоогүй энэ зээлийн асуудлыг ч шалгуулж байна” гэдгийг онцолсон юм. Энэ үеэр ХХААХҮЯ-ны газрын дарга нар иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, сонирхосон асуултанд мэргэжлийн зүгээс буюу албаны бодит хариултыг өгч байлаа.



Ийнхүү удтал хэлэлцэж санал бодлоо солилцсон уулзалт үр дүнтэй өндөрлөж төгсгөлд нь чацаргана жимс жимсгэний тариалалт хийгээд 20 гаруй жил болж байгаа Багануур дүүргийн иргэн, “Хөх Монгол чацаргана” ХЭАА-н эзэн Ч.Юрад Хүнс хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Наран” рестораны эзэн Б.Билэгсайханыг ХХААХҮЯ-ны Жуух бичгээр шагнасан юм. Уулзатын үеэр богино хугацаанд ихийг амжуулж эдийн засгаа тогтворжуулах суурь үндэслэлээ тавьж чадсан Засгийн газарт талархахын зэрэгцээ ХХААХҮЯ-ны хамт олонд баярлаж байгаа илэрхийлсэн юм. Ямартай ч нүүрсний том уурхайтай энэ дүүрэгт дэд бүтцээс эхлээд олон зүйл хөгжих боломжтойг тал талаасаа харилцан ярилцсан нь аливаа зүйлийг болохгүйгээс нь биш болж бүтэх талаас нь ярилцаж чаддаг ард түмэн юм гэдгийг харж болно.
Багахангай

Багахангай дүүрэг бол босоо тэнхлэгийн авто зам дамжин өнгөрдөг төдийгүй төмөр зам өртөөлөн үдэлдэг их хөлийн газар. Энэ айлын ам бүл өдгөө 4000 гаруй бөгөөд “зам дагаж хөгжил” гэсэн үүднээс бүхий л зүйлдээ хүний гар харалгүй амьдарчихдаг айл гэдгийг уулзалтын уур амьсгалаас харж болно. Тэгвэл ХХААХҮ-ын сайдын дараагийн уулзах иргэд бол энэ хөлтэй айлынх. П.Сэргэлэн сайд уулзалтын эхэнд мөн л Засгийн газрын дэвшүүлсэн зорилтот хөтөлбөр түүний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийгээд салбарынхаа яамны ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаа нарын зочид ч хүрэлцэн очиж, иргэдэд болон төмөр замчдад тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Багахангай дүүргийн хувьд ч мөн л жижиг дунд бизнес эрхлэгчдэд байдаг зовлонг ярилцаж, нийслэлээс алслагдмал дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг авахдаа тааруу, тиймээс оношлогоонд хамруулах, дүүрэгтээ анхан шатны оношлох аппараттай болгож өгөхийг Эрүүл мэндийн дэд сайдаас хүснэ билээ.

Мөн өнгөрөгч дөрвөн жилд “Чингис”, “Самурай” бондоос жижиг дунд үйлдвэрлэгчдлэд олгосон зээлд хамрагдаж чадаагүй, хамрагдсан нэг нь өнөөдрийг хүртэл зээлээ авч чадаагүй, бизнесийнхээ суурийг өөртөө байсан багахан хөрөнгөөр босгочихоод таг суусан зэрэг бусдын ижил бэрхшээлийг дурдаж байсан. Энэ үеэр П.Сэргэлэн сайд хэлэхдээ “Өнгөрөгч жилүүдэд алдаа завхрал их байсан. Би сая Багануурт ч дурдаж байлаа. Тариалан эрхэлж үзээгүй хүнд тариалан эрхлэх зөвшөөрөл, зээл олгосон байх жишээтэй. Би долдугаар сарын 31-нд ажил авсан. Тэгэхэд долдугаар сарын 28-ны шөнө Халх голын ай савд 330 га газрыг 28 ААН-д нэгэн зэрэг олгосон зөрчил хүртэл байгааг дахин шалгуулна” гэлээ.

Багахангай дүүрэг нь төмөр замын томоохон зангилаа учраас иргэдинй чамгүй хэсэг нь төмөрзамчид юм. Тиймээс “Улаанбаатар” төмөр замын дарга Д.Жигжиднямаа салбартаа тулгамдсан асуудал, хэтийн төлөвийн тухайд ч нааштай гэгээлэг мэдээ дуулгана билээ. Тухайлбал, тэрбээр хэлэхдээ “Бид өнгөрөгч жил 19.1 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд 19.8 сая тонн-д хүрэх хандлага бий. Үүний зэрэгцээ бидэнд оногдож байсан түлшний татварыг хөнгөлж байхгүй болгосон зэрэг нь бидний амьдралд эерэг нөлөөлөл үзүүлнэ. Нөгөө талаар бидний тээвэрлэх ачааны тоо хэмжээг өсгөх тал дээр томоохон төлөвлөгөө боловсруулсан” хэмээж байлаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгээр ахлуулсан уулзалтууд амжилтттай болж, иргэд төр хоёр хэрхэн ойр ажиллаж байгааг ч багахангайчууд дурсна билээ.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл (3)
(46.161.9.51)
wh0cd735564 prednisone10 mg azithromycin products with retin a
(46.161.9.51)
wh0cd735564 for more info cheap advair diskus levitra 20mg price
ISWRIvPAurZbfSrktB (46.161.9.8)
yr8vqP jkkddsxstxot, [url=http://sbldaznlexai.com/]sbldaznlexai[/url], [link=http://fpercrclcarn.com/]fpercrclcarn[/link], http://dzceodefcqwm.com/