Б.Сэр-Од Бээжинг зорилоо
- 2012-01-12
- Спорт
- 0
Монголын үндэсний олимпийн хорооноос тамирчдаа алдаршуулах зорилгоор сарын шилдэг тамирчинг шалгаруулдаг.

Энэ удаагийн шалгаруулалтад шатрын их мастер Ц.Батчулуун, Гавьяат тамирчин Б.Сэр-Од, Х.Цагаанбаатар, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойд зориулсан бөхийн барилдаанд долоо давж түрүүлсэн аварга С.Мөнхбат болон БНХАУ-ын Гуанжоу хотноо зохиогдсон ой тогтоолтын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн багийнхан нэр дэвшсэн юм.
Ийнхүү үндэсний олимпийн хорооны комисс, онлайн хэлэлцүүлгийн дүнгээр Гавьяат тамирчин Б.Сэр-Од нийт санал илгээсэн хүмүүсийн 30 хувь буюу 298 саналаар өнгөрсөн сарын шилдэг тамирчнаар тодорсон байна. Удаахь байрт 283 саналаар ой тогтоолтын ДАШТээс хүрэл медаль хүртсэн Монголын баг тамирчид шалгарав.
Багийн ахлагч Х.Хатанбаатар, С.Цогбадрах, С.Акжол, Т.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Гуанжоуд болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртснээс гадна хувийн амжилтаараа шилдэг 10-т багтаж, хоёр тамирчин их мастерын болзол хангасан билээ.
Сонирхуулахад, Лондоны Олимпийн эрхээ аваад байгаа Гавьяат тамирчин Б.СэрОд тэмцээний бэлт гэлээ базаахаар өчигдөр Бээжинг зорьсон юм. Тэрбээр удахгүй БНХАУ-д зохиогдох марафон гүйлтийн тэмцээнд оролцох аж.
Б.СИЙЛЭН
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
Athletic_ts (202.170.68.88)
Mongoliin ard tvmen Mongoliin Hongon athleticchid tanii amjiltaar baharhaj bgaa shvv Olimpod taniig mash amjilttai uraldan gedegt itgej bnaaa tanid ondoroooos ondor amjilt hvsye
Athletic_ts (202.170.68.88)
Ta hamgiin shildeg