Хүннү дээлний суурийг бүтээх ААН, хувь хүмүүсийг урьж байна

 

     Улс тунхагласны 92 жилийн ой, “Батзүү” компанийн 20 жилийн ой, “Монгол бахархал”--ын өдрийг тохиолдуулан дэлхийн хамгийн том Хүннү дээлийг “Батзүү” компанийнхан урлаад байгааг бид урьд өмнө мэдээлсэн билээ. 

 

      Дэлхийн хамгийн том дээл нь 14 метрийн өндөртэй, 18 метрийн өргөнтэй хагас сая метр даавуу орсон учраас үүнийг олонд дэлгэн үзүүлэхэд чамгүй ажил орно. Таван давхар байшинтай тэнцэх дээлэнд таарсан карказ, рам зангидана гэдэг санаан зоргоор хийчих ажил биш. Хамгийн наад зах нь 14 метрийн өндөртэй учраас түүнийг багтаан үзүүлэх газар ч тийм олон биш. Тиймээс “Батзүү” компаниас Хүннү дээлийг “өмсгөх” төмөр, модоор урласан карказ рамыг хийх ажлын тендерийг зарлаж байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг  ААН, байгууллагууд, хувь хүмүүсийг нээлттэй ярилцлагад тус компаниас урьсан юм. Дэлхийн хамгийн том дээлийг олонд дэлгэх түүхэн үйл явдалд нэрээ үлдээх хүсэлтэй ААН байгууллагуудыг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу баасан гаригийн 11 цагаас “Мэргэжилтний 20”-ын орчимд байрлах “Канон” төвийн 603 тоотод ярилцлаганд урьж байна.   

 

     Дашрамд дурдахад Монгол түмний бахархал болсон, Монгол Улсаа дэлхийн дэвжээнд сурталчлах аварга том дээлийг босголцох үйлсэд бие сэтгэл оролцон түүхэнд нэрээ үлдээх ААН байгууллагууд, хувь хүмүүсийг нээлттэйгээр урьж байгаагаараа онцлог юм. 

 

Холбоо барих утас: 991180438, 91913431, 88098043

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ePXAVnPNLJCjv (46.161.9.8)

    2017-03-26

    5VJ0Jp nadcyhsbvzii, [url=http://ylbgklpffqig.com/]ylbgklpffqig[/url], [link=http://yfizcaqbccmf.com/]yfizcaqbccmf[/link], http://npihsnvtsdcm.com/

  • irgen (202.21.117.178)

    2016-11-02

    Ih mengetei humuus yadarsan humuust tuslah esvel ard tumend heregtei zuil hiih tsetserleg mneleg barih heregtei ene deeleer yu hiine hairan herenge menge .....