Лениоль Месси гурав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр тодорч шилдэг гэдгээ нотоллоо.

Лениоль Месси  гурав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр тодорч шилдэг гэдгээ нотоллоо

Олон улсын хөлбөмбөгийн холбоо дэлхийн шилдгүүдээ нэрлэлээ. Шилдэг хөлбөмбөгчнөөр аваргуудын лигийн "Барслено" багийн шилдэг тамирчин Лениоль Месси тодорч гурав дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо.

 

Харин эмэгтэй шилдгээр Японы Хомарэ Сава, шилдэг дасгалжуулагчийн шагналыг Пеп Гуардиола, эмэгтэйчүүдийн шилдэг дасгалжуулагчаар Нори Сасаки тодорсон байна. Мөн шилдэг гоолын эзнээр "Сантос"ын довтлогч Неймар тодорчээ.

 

Харин бэлгэдлийн шигшээ багт "МанЮ"- ын Уейн Рүүни, Неманья Видич, "Реал Мадрид" Икер Касильяс, Серхио Рамос, Криштиан Роналду, Шави Алонсо, "Барселона" Дани Алвес, Жерар Пикье, Андрес Иньеста, Лионель Месси, Шави нар нэрлэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)