“Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалт худалдаа эхэллээ

 

        Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалт өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбай болон нийслэлийн 6 дүүргийн худалдаа үйлчилгээний салбаруудын байранд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон  иргэддээ нийслэлийн баярын өдрийн мэндийг хүргэн, шинэ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бэлэг барьж хямдралтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн баярын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 29-нд “Чансаа” гутлын дэлгүүрээс худалдан авалт хийсэн иргэдээс азтай худалдан авагчийг тодруулж автомашин бэлэглэх юм. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан гурван насны ангиллаар явагдаж шилдэг бүтээлийн эзэд тодорч нээлтийн үеэр шагналаа гардан авлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)