Монголд казино байгуулахыг дэмжинэ, дэмжихгүй
- 2016-11-12
- Нийтлэл
- 0

Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”–ийг өнгөрсөн сарын 26нд УИХд өргөн барьснаар УИХын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна. Уг хөтөлбөрт макро, эдийн засгийг тогтворжуулах болон дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийг багасгах төлөвлөгөө багтаж байгаа юм. Энэ дотор хурдан морины бооцоот уралдааны төв болон казино байгуулах тухай санал багтсан юм. Өмнөх парламентын үед Д.Оюунхорол нарын гишүүд Казиногийн тухай хуулийг УИХд өргөн барьсан ч “цаг нь” биш гэх шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй.
Үүнээс өмнө ч Казиногийн хуулийг хэд хэдэн удаа боловсруулж батлуулахаар бэлтгэж байсан удаатай. Харин энэ удаад УИХ-ын гишүүдийн зүгээс казино байгуулахаар бол хуулиар хязгаарлалт хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Жишээлбэл, тухайн казино зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх бөгөөд монголчууд орохыг хориглохоор хуульд тусгах хэрэгтэйг УИХ-ын гишүүдийн олонх хэлж байна. Казиног хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар яаж байгуулах талаарх эдийн засгийн нарийвчилсан тооцоолол одоогоор байхгүй бөгөөд төсөл хэлбэрээр оруулж ирээд байна. Мөрийтэй тоглоом буюу казино нь дэлхийн хамгийн ашигтай 10 бизнесийн долоод бичигддэг. АНУ гэхэд казиногоос жилд 33 тэрбум ам.доллар олдог аж. Мөн Азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг нь 1.7 тэрбум ам.доллар. Энэ мэтчилэн дэлхийн улс оронд ашгаа өгч байгаа казиног Монголдоо байгуулж ашгийг нь хүртэхэд буруудах зүйлгүйг зарим УИХ-ын гишүүн хэлж байгаа. Хэрвээ эдийн засгийн тооцоогоо гаргаад УИХ-аар оруулаад ирвэл гишүүд ямар байр суурьтай байх талаар сонирхлоо.
КАЗИНО МОНГОЛД БАЙХ ЁСТОЙ
Б.Баттөмөр: -Казино бол дэлхийд байдаг л үйлчилгээ. Монголд яагаад байж болохгүй гэж. Үр ашигтайг нь дэлхийд баталсан. Казиногийн үйлчилгээгээр төсвийнхөө орлогын ихэнхийг бүрдүүлдэг улс орон олон бий. Тиймээс тодорхой зохицуулалттайгаар байгуулах ёстой. Тухайлбал, иргэдээ болзошгүй алдагдлаас хамгаалахын тулд казинод Монгол Улсын иргэнийг оруулахгүйгээр харин гаднын жуулчид тоглодог байхаар зохицуулах хэрэгтэй. Казино бол жуулчдыг ихээхэн татдаг үйлчилгээний нэг хэлбэр. Тухайлбал, Макаог зорьж байгаа жуулчдын дийлэнх нь казино тоглох гэж очиж байна. Тиймээс энэ утгаараа Монгол улсад казино байгуулахыг дэмжиж байна. Монголд байх ёстой үйлчилгээ. Гэхдээ яаж зохион байгуулах, сонгон шалгаруулалтаа хэрхэн хийх ёстой вэ зэрэг олон асуудал бий. Үүнийг Засгийн газар тодорхой дүрэм боловсруулж шийднэ. Манай улсад казино байгуулах хөрөнгө оруулалт, зориулалтын байшин барилга байхгүй. Гэхдээ томоохон зочид буудал, үйлчилгээний том том барилгад казиног байгуулж болно. Монголоор дүүрэн байшин, барилга байна. Мөн Замын үүд, Алтанбулаг, Улаанбаатарт байгуулж болно. Морин уралдаан ч ялгаагүй. Хонконг морин уралдааны орлогоос улсынхаа төсөвт маш их хэмжээний мөнгө оруулдаг. Энэ уудам тал нутагт морь уралдуулах дуртай хүмүүс бооцоо тавьж, олсон ашгаасаа улсад татвар төлөхөд болохгүй зүйл байхгүй. Тиймээс аль алийг нь дэмжиж байгаа.
МАШ САЙН ХЯНАЛТ ДОР КАЗИНОГ БАЙГУУЛАХАД ЭДИЙН ЗАСАГТ БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ БАЙХ
Н.Оюундарь: -Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлье гэдэг ч өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд бодитой үр дүн гараагүй байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод чөлөөт бүс байгуулсан. Гэтэл чөлөөт бүсийн үйл ажиллагаа идэвхтэй явдаггүй. Яагаад явахгүй байна гэхээр гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг бий болгох шаардлагатай байна. Сонирхол бий болгоно гэдэг нь бараа бүтээгдэхүүнээ арай хямдаар борлуулахаас гадна тарифын болон тарифын бус хөнгөлөлт эдлүүлж, боломж бололцоо бүрдүүлэх ёстой. Түүнчлэн гаднын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах арга зам бол казино байгуулах. Тодорхой хууль гаргаж, маш сайн хяналтан дор казиног байгуулахад улсын эдийн засагт бодит хувь хэмрээ оруулах байх. Макао, Лас-Вегасын туршлагаас харахад цөл газарт байрладаг учраас эдийн засгийн ямар нэгэн үйлдвэрлэл байгуулж болохгүй атлаа түүнийгээ казино байдлаар явуулж байна. Бид дээхнэ үед мөрийтэй тоглоомын газрууд нээж үзсэн. Үүнд янз бүрийн болгоомжлол байдаг. Тиймээс казино байгуулбал Монгол Улсын иргэддээ тодорхой шалгуур тавьж, эсвэл тоглож байгаа хүн төчнөөн төгрөгийн лимиттэй тоглох боломжтой зэрэг хяналт тогтоох хэрэгтэй.
МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛЛАА ГЭХЭД ГАДНЫХАН МАНАЙД ИРЖ ТОГЛОХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Д.Цогтбаатар: -Бид аргаа бараад царай алдаж байгаагийн шинж. Өмнө нь манайд казино байгуулъя гээд хөрөнгө оруулалт оруулж ирэхэд “Болохгүй” гэж буцаагаад хөөгөөд гаргаж байсан. Бид нэг улс үндэстэн юм чинь ичих нүүртэй байх ёстой. Нэг шийдвэр гаргасан бол түүндээ тууштай зогсдог байх хэрэгтэй. Гэтэл одоо буцаад казино байгуулна гэж ярьж байгаа нь биднийг олон улсын хамтын нийгэмлэг, түүн дотроо хөрөнгө оруулагчдын хүрээнийхэн дунд “ёстой аргаа барж байна даа л” гэж харахад хүргэж байна. Би казино байгуулахын эсрэг биш. Гэхдээ өмнө нь болсон түүхийг бодолцох хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголд казино байгууллаа гэхэд гаднынхан манайд ирж тоглох юм уу. Монголд хамгийн их жуулчин ирсэн жил нь бизнесийнхнийг оруулаад өргөж тавьсан тоо нь 400 мянга. Энэ нь Монголдоо их юм шиг байгаа ч байж болох тооноос хамаагүй бага. Ийм цөөхөн жуулчин авдаг атал манайд казино тоглохоор ирнэ гэдэг эргэлзээтэй. Жишээ нь, Бирм, Лаос зэрэг улс Хятадын тоглоомчид ирнэ гэж найдаад казино нээсэн. Гэтэл одоо тэд хаалгаа барьсан, ашиггүй байгаагийн бодит жишээ байна шүү дээ.
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МАНАЙ УЛСАД БАЙГУУЛАХ ЁСТОЙ ЗҮЙЛ
Б.Жавхлан: -Казиногийн хувьд эрт, орой хэзээ нэгэн цагт энэ асуудлыг ярьж үзэх л ёстой. Яг энэ хямралын үед казино байгуулаад маш богино хугацаанд үр өгөөжөө өгнө гэдэг тооцооллыг хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас богино хугацаанд эдийн засагт өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүдийг оруулж ирсэн. Үүнд эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө, жагсаалт бий. Энэ дотор хамруулж янз бүрийн зүйл чихэж оруулах бус Монголын эдийн засагт эерэг “шок” өгөх ёстой цөөхөн хэдэн төслийг оруулж ирж, түүндээ ач холбогдол өгч түүнийг УИХ, Засгийн газар дэмжиж эхлүүлэх ёстой. Тэгэхээр казино бол байх ёстой. Хэзээ нэгэн цагт манай улсад байгуулах ёстой л зүйл. Гэхдээ энэ нь нэг, хоёр жилийн дотор шийдээд эдийн засагт өгөөжөө өгч, манайд ам.доллар орж ирээд Монгол Улс хямралаас гарчихна гэж бодохгүй байна.
КАЗИНО БАЙГУУЛБАЛ МОНГОЛЧУУДАА ОРУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Ж.Ганбаатар: -Казино дэлхийн бүх улс, оронд байгаа юм чинь Монголд болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ одоогоор энэ талаар ярьж эхлээгүй байна, үйл ажиллагааны хөтөлбөрт л тусгасан байгаа. Зөв хийвэл зөв л байх. Гэхдээ Монгол Улсад байгуулсан казинод монголчуудаа оруулахгүйгээр шийдэх хэрэгтэй. Жишээ нь, Солонгосын казинод тус улсын иргэд орохгүйгээр гаднынхан ордог байхаар зохицуулсан байдаг. Өнөөдөр Хятад, ОХУ-ын иргэд казиног хаана очиж тоглож байгаа билээ. Тэгэхээр бидэнд гаднын зээл тусламж, гаднын хөрөнгө оруулалт байхгүй энэ үед казиног байгуулсан нь зөв болов уу гэж бодож байгаа.
КАЗИНО БАЙГУУЛСНААР МОНГОЛД ВАЛЮТЫН НӨӨЦ НЭМЭГДЭНЭ
Ц.Даваасүрэн: -Аялал, жуулчлалыг хөгжүүлье гэвэл казино байх хэрэгтэй. Гэхдээ нэг хязгаар байх шаардлагатай. Энэ юу гэхээр зөвхөн гаднын жуулчид л тоглодог байхаар хуульчлах хэрэгтэй. Ер нь, аялал жуулчлалын нэг хэсэг нь казино мөн. Өнөөдөр казинод хэн их тоглож байна гэхээр манай өмнөд хөршийнхөн. Тэндээс их урсгал орж ирэхээс болгоомжилж манайд казино байгуулахыг хүсдэггүй тал бий. Гэхдээ казино байгуулснаар аялал, жуулчлалын хөгжил нэмэгдэнэ. Казинод гаднынхан тоглож манай улсад мөнгө орж ирэхээс гадна Монголд валютын нөөц нэмэгдэнэ гэдэг талаасаа хэрэгтэй зүйл.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (5)
Ðазино (139.5.216.120)
Ðазино байгÑÑÐ»Ð°Ñ Ð½Ñ Ð·Ó©Ð²....гÑÑ Ð´ÑÑ Ð¼Ð¾Ð½Ð³Ð¾Ð» ÑлÑÑн иÑгÑд оÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð°Ñ Ð·Ð¾Ñ Ð¸ÑÑÑÐ»Ð°Ñ Ñ ÑÑÑгÑÑй
зоÑин (202.21.106.102)
Ðонголд казино байгÑÑлаад Ñ Ñн иÑж Ñоглоод ÑÐ¼Ð°Ñ Ð°Ñиг оÑÐ¾Ñ Ñм бÑ.Ðдоо Ð±Ð°Ñ ÐºÐ°Ð·Ð¸Ð½Ð¾ байгÑÑлна гÑж Ð±Ð°Ð°Ñ Ð°Ð½ мөнгө иÑÑÑд олÑон аÑиг Ñ Ò¯Ð³Ò¯Ð¹ ÑлÑаа дампÑÑÑÑÑÐ»Ð°Ñ Ð½Ñ ÑÑ.УÑÑд Ñ Ñд Ñ ÑдÑн Ñдаа бÑÑаж мөнгө ÑгааÑан Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ò¯Ñ Ð½Ñ ÑоÑонд оÑоо биз дÑÑ.ÐÓ©ÑийÑÑй Ñоглоом Ñ Ó©Ó©Ñөн Ñ Ò¯Ð½ Ñ ÑзÑÑ Ñ Ð±Ð°ÑждаггүйХаÑин Ð±Ò¯Ñ Ñмаа заÑж донÑоод Ñ Ð¾Ð¾ÑоÑдог.ÐонголÑн залÑÑÑÑг үүндÑÑ Ð¾ÑолÑÑÑлбал Ó©Ó©ÑÑÐ´Ð¸Ð¹Ð½Ñ Ó©Ó© Ñ Ò¯Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´Ð¸Ð¹Ð½ Ñ ÑÐ²Ñ Ð·Ð°ÑÐ°Ð³Ð°Ð°Ñ Ñоглоно ÑÒ¯Ò¯
зоÑин (139.5.218.95)
ÐаÑÑÓ©Ð¼Ó©Ñ Ð¼Ð¾Ð½Ð³Ð¾Ð» Ñ Ò¯Ð½ оÑÑÑÐ»Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ гÑÑ ÑÑÑ Ð±Ð¸Ð´ нÑÑаг дÑÑÑÑÑ Ñ Ð¾Ð³ ÑÐ°Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð½Ñ ÑÑ Ñ Ó©Ó©ÑÑ Ð¸Ð¹.ÐÓ©ÑийÑÑй ÑоглоомÑг Ñ ÑÑÐ»Ð¸Ð°Ñ Ñ Ð¾ÑиголÑон Ñм л даа Ñг нÑ.
Zochin (49.0.186.125)
Mongold kazino hereggui. ur hoichoo har togloomnoos hol bailga.
(59.153.113.9)
ÐÐÐЬРÐÐ