Халтиргаанаас болж өдөрт 250-350 хүн гэмтлийн эмнэлэгт хандаж байна
- 2016-11-18
- Нийтлэл
- 1

Манай орон “Уртын харайлтаас уран гулгалтын улирал”-д шилжлээ. Өвлийн улирал гараад 20 орчим хонож байхад ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Учир нь, өвлийн улирал эхэлмэгц хоног дараалан орсон цас өдөр хайлж, шөнө нь мөстөж хотын гудамж мөсөн гулгуурын талбай болоод байгаа билээ. Ийнхүү халтиргаатай гудамж, талбай болон албан байгууллагын гөлгөр шатнаас унаж гэмтсэн иргэдийн хөлд гэмтлийн эмнэлэг дарагджээ.
Бодит байдлыг сурвалжлахаар ГССҮТ-ийг зорив. Тус төвийн Статистик, тандалт судалгааны албанаас гаргасан мэдээгээр өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байна. Мөн энэ он гарсаар ГССҮТийнхөн 67 мянга гаруй хүнд яаралтай тусламж үзүүлснээс 2000 гаруй нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэл авсан байжээ. Халтирч гэмтсэн иргэдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний бэртлийн гол шалтгаан хэт өндөр өсгийтэй гутал өмсдөгтэй холбоотой гэж ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Энхсайхан ярив. Тэрбээр “Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ өвөл, цас их унаж, цаг агаар хүйтрэх талаар ярьж байна лээ. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэх байх. Цаг агаарын онц ноцтой байдал үүссэн үед бид бүхэн бэлэн байх ёстой. Тиймээс өөрсдөөс шалтгаалах хамаг хүчээ гаргаж ажиллах бүрэн бүрэлдэхүүнээрээ болно. Ерөнхийдөө өмнөх жилүүдийн мэдээллийг харахад өвлийн эхний сард иргэдийн бэртэж, гэмтэх нь харьцангуй бага байдаг байжээ. Гэтэл энэ жил өвлийн сар гараад 10 гаруйхан хонож байхад халтирч унаад бэртсэн хүн ирэх нь тасрахгүй байна. Жолооч нар автомашиныхаа зуны дугуйг солих, эмэгтэйчүүд өвлийн улиралд намхан өсгийтэй гутал өмсөх зэргээр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Учир нь, өвлийн улиралд өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүйчүүд халтирч унаад хөл, гараа хугалах тохиолдол их гардаг” хэмээн ярилаа. Түүнчлэн иргэд санамсаргүй байдлаасаа болж их гэмтдэг учраас эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, болгоомжтой явахыг анхааруулсан юм.
Үүний дараа бид Эмчилгээ эрхэлсэн орлогчийн өрөөнөөс гарч хоёр давхрын хүлээн авахын зааланд очив. Хөгшин, залуу гэлтгүй янз бүрийн бэртэл, гэмтэл авсан иргэд үзлэгийн өрөөний үүдэнд багагүй дугаар үүсгэжээ.
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ӨДИЙД ХАЛТИРГАА ГУЛГАА ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙСАН
ГССҮТ-ийн их эмч С.Галтыг өвчтөнд үзлэг хийх явцад ярилцахад “Ахмад болон бага насныхан түлхүү унаж бэртэж байна. Өглөө, орой ажил сургууль тарах, эхлэх үед иргэд гэмтэж бэртэх нь олон. Манай төвийн өдрийн нэг ээлжид таван эмч ажилладаг. Оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид өдөрт 30-50 хүн үзүүлдэг. 10 эмч нийт 300-500 хүн үзэж байна. Үүний 250-300 нь халтиргаа, гулгаанаас болж бэртэж гэмтсэн байна. Тэдний олонх нь гарын шуу, шагай, түнхний ясны хугаралтай байдаг. Мөн халтирч унахдаа дагзаараа савж унан тархины гэмтэл авч байна. Өвлийн сар гарснаас хойш олон удаагийн давтамжтайгаар цас орсон нь манай эмнэлгийн ачаалал нэмэгдэх гол шалтгаан болсон. Өнгөрсөн жилийн өдийд халтиргаа гулгаа харьцангуй бага байсан” гэв. Үзлэгийн өрөөний үүдэнд дугаарлан суух иргэдээс хэрхэн бэртсэн талаар сонирхов.
ГЯЛГАР ХАВТАН ИРГЭДИЙН ГЭМТЭХ НЭГ ШАЛТГААН БОЛДОГ
Баянгол дүүргийн иргэн А.Баярсайхан “Байрнуудын дундах замыг ерөөсөө цэвэрлэдэггүй. Орцныхоо үүдэнд халтирч унаснаас хойш тав хонож байна. Гайгүй юм шиг санагдаад хүчээр алхаад байсан чинь шагай нь мултраад бага зэргийн цуурчихсан юм байна. Одоо гипсдүүлэх гээд сууж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн иргэн Г.Нарантуяа “XI хорооллын явган хүний зам дээр халтирч унасан. Гарын шуундаа зөөлөн эдийн гэмтэл авсан байна гэнэ. Долоо хоногийн турш чиг барьж боогоод зүгээр болохгүй өвдөөд байвал эргээд ирээрэй гэсэн. Явган хүний зам өвөл болохоор маш их гулгаатай болчих юм. Хавтанг зун нь байнга сольдог хэрнээ жилийн дөрвөн улиралтай гэдгээ бодолцож хийх хэрэгтэй шүү дээ”.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Х.Хишигбадрах “Эх нялхсын автобусны буудал дээр 22.00 цагийн орчимд халтирч унасан болохоор гэмтэл рүү очоогүй. Гэтэл өглөө нуруугаа тэнийлгэж, алхаж ч чадахгүй болчихлоо. Сая гэрийнхнээрээ хүргүүлж ирээд үзүүлэх гээд зогсч байна. Зүгээр явж байгаад халтирч унаад эрүүл мэндээрээ хохирчихлоо. Өвлийн улиралд тохирохгүй хавтангаар явган хүний замыг хийсэн нь маш буруу зүйл. Улаанбаатар хотын бүх зам, талбайг гялгар хавтангаар хийчихсэн. Гэтэл иргэд өвлийн улиралд хамаг биеэ чангалж, хөлөө зөөж ядан алхаж явна” хэмээн бухимдлаа.
Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Долгорсүрэн “Би Сүхбаатарын талбай дээр явж байгаад халтирч унасан. Настай хүмүүсийн хөл гар гэж эвгүй гишгэхэд л хугарчих юм. Эгчийнх нь хөл хоёулаа хугарч байсан. Гудамж талбайд алхахад үнэхээр хэцүү болжээ. Цас орсон даруйд цэвэрлэж байхгүй бол орсон цас өдөр нь хайлж, оройн хөлдөж өглөө нь хүмүүс ажилдаа явах үеэр жинхэнэ “мөсөн гулгуур” шиг л болчихсон байх юм” гэж байлаа.
АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ХАРИУЦСАН ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭХГҮЙ БАЙНА
Халтирч унаснаасаа болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай аж. Яаралтай түргэн тусламжийн их эмч Ш.Түвшинсайхан “Манайд янз бүрийн бэртэл, гэмтэлтэй хүмүүс ирдэг. Энэ сард манайд хандсан иргэдийн олонх нь халтирч унаад зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Ерөнхийдөө 25-64 насныхан байдаг. Ажлын өдрүүдэд халтирч унаж гэмтсэн хүн ирдэг бол. Амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүд түлэгдэж ихээр ирдэг. Энэ нь өвлийн улиралд гэр хорооллынхны галлагаа ихэсдэгтэй холбоотой юм. Тиймээс иргэд маш их болгоомжтой баймаар байна. Ялангуяа халтиргаанаас гадна хүүхдээ амралтын өдрүүдэд сайтар харах хэрэгтэй. Бараг амралтын өдөргүйгээр байнга цэцэрлэгт явуулж байвал хүүхдүүд нь бэртэж гэмтэхгүй, түлэгдэхгүй байх юм болов уу ч гэж бодох юм” гэж байв. Түүнчлэн эмч, мэргэжилтнүүд “Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 ам метрийг хариуцаж, цэвэрлэх үүрэгтэй боловч түүнийгээ биелүүлдэггүй нь иргэдийн халтирч гэмтэхтэй шууд холбоотой” гэсэн юм.
ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ
Харин энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодруулахад “Замын хөдөлгөөний дүрэмд аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын цас мөсийг цэвэрлэх ёстой гэсэн журам бий. Аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь байгууллага аж ахуйн нэгжийн хүлээсэн үүрэг гэж замын хөдөлгөөний дүрэмд тусгасан байгаа. Уг үүргийнхээ дагуу цас орсон л бол байгууллагууд гаднах цасаа даруй цэвэрлэдэг байх ёстой. Ер нь бүх аж ахуйн нэгж байгууллагыг хараад байхад шат гишгүүртээ гөлгөр чулуун материал их хэрэглэдэг. Энэ нь халтиргаа гулгаанаас бэртэж гэмтэх хамгийн том шалтгаан болдог учраас аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор халтирдаггүй гишгүүр, наалт нааж өгөх шаардлагатай байна. Ингэснээр тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд унах, гэмтэж бэртэх тохиолдол гарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Халтирч унаад бэртсэн тохиолдолд тухайн байгууллагаар хохирлоо барагдуулна. Халтирч унасан хүн хөл гараа хугалсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бэртэл гэмтэл, хохирлоо баримтжуулаад, тухайн байгууллагад хандаж, хохирлоо барагдуулах бүрэн боломжтой” хэмээн тайлбарласан юм. Ийнхүү нийслэлийн явган иргэд зориулалтын замаараа явсан ч гэлээ эрүүл мэндээрээ хохирч байгааг дээрх бодит байдал харуулж байна. Биднийг өөртөө итгэлтэй, нуруу тэнэгэр, эрүүл саруул явахад гаднах талбайнхаа цасыг цэвэрлэж өчүүхэн гэсэн нэмэр болохыг албан байгууллага, аж, ахуйн нэгжүүдэд уриалъя.
Ц.Заяа
Монголын үнэн

Сэтгэгдэл (1)
Би бол Хатагтай Бейте (207.244.86.197)
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос