Д. Амаржаргал: Миний тэнгэрт байгаа ханийн минь мөрөөдөл биелэж байгаа

 

        Таван хүүхэдтэй таксины жолооч, сайн аав гэдгээр нь ард түмэнд нийгмийн сүлжээгээр танил болж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд нь зориулж бодит амьдралаас нь сэдэвлэн “Good DAD” буюу “Сайн ААВ” нэртэй монголын уран сайхны киног бүтээж байгаа аж. Уг киноны зохиолыг нь 2016 оны зунаас эхлэн бичиж 8, 9 сард кино групп бэлтгэл ажлаа эхлүүлэн аравдугаар сарын сүүлээс зураг авалтаа эхлүүлсэн байна.

 

 

 

Энэхүү киноны талаар Гэргий амаржаргалаас нь тодоруулбал: “Тэнгэрт байгаа хань маань жүжигчин болох туйлын хүсэл мөрөөдөлтэй байсан хүн. Бид хоёр хоёулаа урлагын сургуульд суралцаж байсны хувьд урлагт их ойр хүмүүс. Тиймээс ханийгаа бурханы оронд очсоны дараа нь хүсэл мөрөөдлийг нь ч болтугай заавал биелүүлнэ гэж өөртөө амалсан. Тиймээс ханийхаа гэгээн дурсгалд нь зориулж кино хийе гэж шийдээд олон ч хүнтэй уулзаж, киногоо хийх юмсан гэж их ярьж явсан. Харин азаар “PRO STAR” –ын хамт олонтой ерөөлөөр учирч мөрөөдлөө бодит биелэл болгож байгаадаа туйлын их баяртай байна.
 

 

Д. АМАРЖАРГАЛ "Good dad" буюу "Сайн аав" киноны жүжигчин 5 хүүхдийнхээ хамтаар
 

 

Түүгээр ч үл барам том охиноо жүжигчин болгоно гэж бид хоёр их ярилцдаг байсан. Харин "Good DAD" буюу “Сайн ААВ” киноны маань том охины дүрд: Д. Энхжинг маань тоглуулж байгаад үнэхээр их баярлаж байна. Киноныхоо нээлтийн тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Кино хийнэ гэдэг үнэхээр амаргүй ажил юм гэдгийг өөрийн биеээр мэдэрч байна. Хөрөнгө мөнгө, баг хамт олон, өдөр шөнөгүй зураг авалт гээд үнэхээр л хамтын ажиллагаа шаардсан чанга ажил байна лээ. Гэхдээ сайн баг, чадварлаг хүмүүстэй болохоороо киноны ажил ихурагштай явж байгаа” гэсэн юм.

 

 

Энэхүү киног “PRO STAR” Film бүтээж байгаа ба “FILL” студи гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа юм. “PRO STAR” филмын найруулагч: С. Бүжин зохиолыг бичиж өөрөө ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Мөн энэхүү кино группт найруулагч: Д. Отгонсүрэн, Зургын дарга: Б. Мөнхтуяа, Зураглаач: Г. Билгүүн, Г. Эрдэнэбаяр, Ерөнхий зураач: Ж. Мөнх-оргил, Гэрэлтүүлэгч: Ш. Батбаяр, Дууны найруулагч: О. Нарангэрэл, Г. Эрдэнхүү нар ажиллаж байгаа бол Гол дүрд жүжигчин, найруулагч: Сувьдын Баттулга, Маск продакшны жүжигчин: Ш. Жавхлан мөн жүжигчин Н. Ялалт нар тоглож байгаа юм байна. фэйсбүүк: Good DAD Буюу Сайн ААВ"

 

 

 

Талийгаач: Т. Даваасүрэнгийн хөрөг нэвтрүүлэг: Бичлэг үзэх.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)