Гурван өөр ном, гурван өөр ертөнцөд морилно уу

 

     Монголын уран зохиолын ертөнцөд ерээд оны сүүл 2000-аад оны эхээр хөл тавьсан залуус өдгөө уран зохиолын талбарт лавтай хорин жил бүтээн туурвиж, өдгөө алдаа оноогоо цэгнэхтэй болжээ хэмээн утга зохиолын хүрээнийхэн тунгаадаг. Тэгвэл эдгээр залуусын түрүүч утгын гүнд шунаж, үргэлжилсэн үг хэмээх их айлд бууриа засахаар зэхсэнийг уран зохиолчид талархалтай хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл яруу найргийн ертөнцөд гал цогтой шүлгээ уншиж, номоо хэвлүүлж явсан залуус өнөөдөр үргэлжилсэн үгийн чиглэлд ном бүтээлээ туурвиж, утга зохиолын их замд хос морьтой довтолгож ирлээ. Тухайлбал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагвын “Машид тунгалаг” өгүүллэгийн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч С.Ууганбаярын “Алаг толгодын хууч” өгүүллэг, хөргийн, М.Отгонбаярын “Амраглан гуниглан” яруу найргийн номууд уншигч олноо очихоор зэхсэн учраас  утга зохиолд мөр зэрэгцэн туурвиж яваа залуус маань хамтран номынхоо нээлтийг хийхээр болжээ. Тодотговол, тэдний номын нээлт энэ сарын 23-ны 16 цагт буюу ирэх лхагва гаригт Үндэсний төв номын сангийн уншлагын их танхимд болох аж. Дашрамд дурдахад сэтгэл зүтгэл нэгтэй мөр зэрэгцэн бүтээж яваа гурван залуугийн гурван өөр ертөнцийг нэгэн туурга дунд багталцаан үзэх завшаан уншигч танд олдож байгаагаараа онцлог юм.

 

 

 

Б.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)