Үндсэн хуулийн барилдаанд гарьд И.Доржсамбуугурав дахиа түрүүллээ

Шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болж хүчит 128 бөхийн барилдлаа.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болж хүчит 128 бөхийн барилдлаа.
Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтнууд зодоглов.
Ингээд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Авзага трейд” компани, “Булган Хангайн хүчтэн” дэвжээний бөх, улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” компанийн бөх улсын арслан Д.Азжаргал үзүүрлэсэн.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Энержи ресурс” компани, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хороо, “Газар холдинг” компани, “Хантайшир” дэвжээний бөх, улсын заан Б.Соронзонболд нар үлдсэн. Харин улсын заан Д.Рагчаа, харцага Ц.Содномдорж, улсын начин Б.Батмөнх, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар шөвгийн наймд шалгарчээ. Энэ барилдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн санаачилсан “Улсын цолонд ойрхон бөх” шагналаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд”спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Пүрэвсайханд олголоо.

Үндсэн хуульд зориулсан  20 удаагийн бөхийн барилдаан болсоноос улсын гарьд И.Доржсамбуу ийнхүү гуравдах түрүүгээ авлаа

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)