Ус шүүгч төхөөрөмжид итгэж болох уу

 

        Сүүлийн үед нийслэлийн иргэд ундны усны хэрэглээндээ ихээхэн анхаардаг болсон.Тиймч учраас сүүлийн жилүүдэд иргэд ус шүүгч төхөөрөмжийг ихээр хэрэглэдэг болжээ. Гэтэл зарим ус шүүгч нь эрүүл мэндэд хор нөлөөтэй талаар эрдэмтэд мэдээлж, анхааруулах болсон. Харин ийм нөхцөлд ус цэвэршүүлэх төхөөрөмж борлуулдаг компаниуд иргэдийн сэтгэл зүйгээр тоглон бизнес хийж байж болзошгүй нөхцөл үүсчээ. Тиймээс бид иргэдэд бодит мэдээлэл хүргэх үүднээс энэ талаар сурвалжиллаа.

 

УС ШҮҮГЧ АППАРАТ ХУДАЛДАЖ АВААД ХОХИРЧЭЭ

 

Ус шүүгч аппарат худалдаж авсан иргэн ийнхүү ярив. Иргэн БАЙГАЛЬ: “Хоёр жилийн өмнө гартаа аппарат барьсан залуу танай гэрийн усыг үнэгүй тодорхойлоод өгье гэсэн. Ингээд бидний хэрэглэдэг уснаас дээж аваад авчирсан аппаратаа дүрж үзээд танай ус ийм их бохирдолтой байна. Та итгэхгүй байгаа бол энэ бужигнасан хар нэгдлүүдийг үз гэсэн. Тиймээс манайх нэг сая зургаан зуун тавин мянган төгрөгийн үнэтэй ус шүүгч төхөөрөмжийг авч хэрэглэхээр болсон юм.

 

Гэр бүлийнхэн маань хэсэгтээ цэвэр ус хэрэглэдэг болсноо танил тал ах дүүдээ танилцуулж байв. Нэг жилийн дараа хамаатны маань хүүхэд гадаадаас ирээд танай хэрэглэж байгаа “энэ төхөөрөмж бол усны бүх эрдэс бодисыг давхар шүүчихдэг учраас эрүүл мэндэд асар хортой, бас энэ төхөөрөмжийг олон улсад хэрэглэхийг хориглодог юм” гэсэн. Түүний хэлсэн мэдээллийг худалдаж авсан компаийнхандаа хэлэхэд олон хүн хэрэглэдэг, тийм зүйл байхгүй, та хэрэглэж болно” гэсэн хариултыг өгсөн. Ийм эргэлзээтэй мэдээлэл сонссон бид нөгөө төхөөрөмжөө хэрэглэхээ больсон.

 

Хэрэглэгчид өнөөдөр эрүүл мэнддээ ийн санаа тавьж байхад тэдний сэтгэл зүй дээр тоглодог, ашиг олдог хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Эдгээр ашиг ологчид гарал үүсэл нь тодорхойгүй, эмнэлгийн ариутгал, химийн бодис бэлтгэх зориулалтаар нэрсэн ус гаргаж авахад ашигладаг төхөөрөмжийг айл өрх, албан байгууллагуудад сурталчлан өндөр үнээр борлуулж байна. Тодруулбал, хэсэг хүмүүс аж ахуйн нэгж, айлуудаар явж, үнэ төлбөргүй усыг чинь тодорхойлоод өгье гэж хэлээд TDS, электролиз, гэх хоёр төрлийн багаж ашиглан иргэдийг төөрөгдүүлжээ. Ингэж хэрэглэгчийн усны талаарх мэдлэг дутмаг байдлыг ашиглан хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж байсан 10 гаруй компани буйг ШӨХТГ-аас тогтоосон байна.Энэ талаар ШӨХТГ-ын улсын байцаагч Д.Ууганбаяраас тодруулахад, “Эдгээр байгууллагад Өрсөлдөөний хуулийн зарим зүйл ангийг зөрчсөн учир торгох, сануулга өгөх зэрэг арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй. Хэрвээ авсан бүтээгдэхүүнээ буцаах, үнийн дүнгээ нэхэмжлэх бол шүүхэд хандаж болно. Мөн эдгээр компанийг залилан хийсэн эсэхийг хууль хяналтынхан тогтоох ёстой. Ус цэвэршүүлэгчийн хувьд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг МХЕГ тогтооно. Бид ажил үүргийнхээ хүрээнд шалгасан. Тухайн ус шүүгчээр шүүсэн усны эрдэс бодис тэг хувь гарсан гэсэн дүгнэлт гаргаагүй. Тэд МХЕГ-ын дүгнэлттэй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байхад бид яах юм” гэх хөндий хариултыг өгөв.

 

Харин бусад орны хувьд, ОХУ, Казахстанд энэ төрлийн бизнесийг сүлжээний луйварчид гэж үзээд хуулийн дагуу таслан зогсоогоод байгаа юм. Тэд мөн л усны бүх эрдсийг нь задалж харуулчихаад нян гэж худал ойлгуулж өндөр үнэтэй ус шүүгч аппаратаа худалддаг байна. Тус төхөөрөмжөөр шүүсэн усыг дахин ТDS, Электролид аппаратаар туршихад эрдэс бодисгүй болсон учраас хүний нүдэнд ус тунгалаг харагддаг аж. Тиймээс тус улсын эрүүл мэндийн хүрээлэнгээс хэт шүүсэн, нэрсэн ус нь эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж үзээд хуулиар хориглодог. Харин манайд хууль хяналт сул байдлыг ашиглаж, энэ төрлийн бизнес газар аваад байгаа бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар эрдэмтэн, судлаачид хэлж байна.

 

ТӨВИЙН УС ҮНЭХЭЭР БОХИР УУ?

 

        Ингэж хэсэг иргэд айл болгоноор явж төвийн усыг хүн уухын аргагүй бохир мэтээр буруу ойлголт өгч байхад УСУГ, МХЕГ, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ. Энэ талаар УСУГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад,

 

-Манайх усны төв лабораторид цэвэр усны станцуудаас өдөр бүр дээж авч, шинжлээд стандартад нийцүүлэн түүгээж байна. Нянтай ус түгээвэл нийслэлийн иргэд хордож асуудал үүснэ. Монгол орны газар доорх усны дундаж эрдэсжилтийн хэмжээ физик, газар зүйн мужлалаас хамаарч 600-800 мг/л-ийн агууламжтай. Энэ нь манай оронд мөрдөгдөж буй ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт, МNS 0900:20210 стандартын шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэв. УСУГ-ын лабораторийн эрхлэгч Н.Цэвэг-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Төвийн ус дамжуулах шугам сүлжээний элэгдэл хорогдол усны чанарт хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Төвийн станцаас түгээгдэж буй эрүүл ус олон жил болсон хуучны зарим орон сууцны ган, төмөр шугам сүлжээний элэгдлээс болж зэвтэй болсон тохиолдол байна. Гэсэн хэдий ч хүний эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Жил бүр чадах чинээгээрээ л шугам хоолойг шинэчилж байгаа.

 

-Зарим байгууллага ус шүүгч төхөөрөмж худалдаалахдаа төвийн усыг уухын аргагүй бохир гэж ярьж байна. Энэ талаар танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Усны эрдэс бодис, бичил элементийг задалж харуулдаг төхөөрөмжөөр иргэдийг төөрөгдүүлж, төвийн усыг хүн уухын аргагүй нянтай гэсэн ойлголт өгөөд яваад байгаа компаниудын эсрэг манай УСУГ-ын зүгээс олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэдэг. Үүний үр дүнд уг үйл ажиллагаа харьцангуй багассан гэж ойлгож байна. Ер нь усыг ганц аппаратаар тодорхойлдоггүй юм. Энэ бол цэвэр залилангийн гэмт хэрэг. Манай УСУГ-ын лабораторид 25 шинжээч эрдэмтдийн баг 150 гаруй том жижиг төхөөрөмжөөр усны чанарыг тодорхойлж байна. Зарим иргэд төлбөрөө төлөөд усаа шинжлүүлдэг. Ус шүүгч төхөөрөмжөөр шүүсэн усыг нэрмэл ус гэж тодорхойлдог. Нэрмэл усны стандартаас өөр юм. Үүнд агуулагдах эрдэс бодисын хэмжээ ундны усны стандартад хүрэхгүй.

 

-Нэрмэл усыг ямар зориулалтаар ашиглаж болох вэ?

 

-Нэрмэл усыг химийн бодис гаргаж авахад ашигладаг. Учир нь янз бүрийн бодистой урвалд орохгүй гэдэг үүднээс ихэвчлэн эм, эмнэлгийн салбарт, химийн үйлдвэрлэлд ашигладаг. Байгалийн усны найрлага дахь эрдэс бодис нь хүний бие махбодод чухал ач холбогдолтой учраас усыг тогтмол шүүж хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай ШУА-ын доктор Ж.Оюун, ШУТИСын доктор Д.Баасандорж, БЭХ-ийн доктор Ч.Жавхлан нар мэдээллэсэн билээ. Энэ талаар тэд хэлэхдээ, хэсэг бүлэг иргэд аж ахуйн нэгж, айлуудаар явж, үнэ төлбөргүй усыг чинь тодорхойлно гэж хуурч өндөр үнэтэй ус шүүгч худалдаалсан. Уг ус шүүгч аппаратаар шүүсэн усыг шинжлэхэд усны найрлагад зайлшгүй байх ёстой эрдэс бодис, химийн найрлага нь тэг хувь байна. Тиймээс хүний бодисын солилцооны үндсэн элемент дутагдах, дархлаа сулрах, төрөл бүрийн өвчлөл үүсэх эрсдэлтэй учир ард, иргэдийг энэ төрлийн бизнесийн золиос болохгүй байхыг анхааруулсан юм. Энэ талаар Ж.Оюун доктороос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хэт шүүсэн, нэрмэл ус эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

 

-Хүний бие мах бод шаардлагатай эрдэс бодис, бичил элементийг хоол хүнсээр голлон авдаг боловч халуун боловсруулалтын явцад багасдаг. Харин усаар дамжуулан зайлшгүй авах ёстой эрдэс бодис, бичил элементийг авдаг. Харин хэт цэнгэг буюу 100мг/л-аас бага эрдэсжилттэй нэрмэл ус дагнан хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, эрдэс багатай ус нь хүний биед С амин дэм эрс багасах, давс усны солилцоог өөрчлөх, тархины судас нарийсах, зүрхний болон бусад булчин сулрах, яс хэврэгших шалтгаан болдог. Ийм байгалийн эрдэс бодис нь хүний бие махбодод чухал ач холбогдолтой тул иргэд аль болох хэт шүүсэн, нэрмэл ус хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

-Иргэд ус шүүгч аппарат авахдаа хэрхэн сонгох вэ?

 

-Ус цэвэршүүлэгч дотроо байгалийн түүхийн эдийн шүүлтүүртэй усны эрдсийг нэмж, зэв, хлорыг нь шүүдэг олон улсын стандартад нийцсэн сайн чанарын ус шүүгч аппарат олон байгаа. Заавал өндөр үнэтэй төхөөрөмж авах ямар ч шаардлагагүй. Усны цоргондоо байрлуулдаг зэв, хлор шүүгч, ус шүүх сав хэрэглэхэд болно. Шилэн саванд ус тосч тавиад, тунгааж хэрэглэж болно шүү дээ.

 

-Эрүүл мэндэд хортой ус шүүгч гэж ямар төхөөрөмж байдаг юм бэ?

 

-Усыг шүүж, нэрмэл ус гаргадаг төхөөрөмжийг эмнэлгийн ариутгалын зориулалтаар ашигладаг. Гэтэл манайд айл өрх ундны усаа шүүж байна. Энэ нь эрүүл мэндэд хор нөлөөтэй гэж үзэхэд хүрч байгаа юм. Ийм төхөөрөмжийг борлуулдаг компаниуд электролиз ашиглан иргэдийг хуурч өндөр үнэтэй ус шүүгчийг худалдаалж байна. Үүн дээр хууль, хяналтын байгууллагууд арга хэмжээ авах шаардлагатай. 

 

Т.ДУЛАМЖАВ
Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • hOXAkoAuZw (5.188.211.13)

    2017-04-03

    BqlMiH ygjjzczrfgpt, [url=http://awolgtlmsxwl.com/]awolgtlmsxwl[/url], [link=http://pmultyzzssug.com/]pmultyzzssug[/link], http://lcelmkptlmxl.com/

  • JOyCrkcPFVnAcLnbM (5.188.211.10)

    2017-04-03

    lk6OmS azhvjrjglrip, [url=http://ivryjnrzmjln.com/]ivryjnrzmjln[/url], [link=http://apfevdrzpikk.com/]apfevdrzpikk[/link], http://eqkwpzhqxzfn.com/

  • pkEQcZJnyXjkvCgcpK (5.188.211.13)

    2017-04-03

    YiDdK3 lxhnvlkcavyf, [url=http://tykptfsrqzeg.com/]tykptfsrqzeg[/url], [link=http://zotvspeazxnu.com/]zotvspeazxnu[/link], http://ckqnhvyymiir.com/

  • vwtVozdtx (5.188.211.11)

    2017-04-03

    4EI0Rk fpwjdukvzkxz, [url=http://dskuqhupkixi.com/]dskuqhupkixi[/url], [link=http://mkrrvhxuyqyb.com/]mkrrvhxuyqyb[/link], http://jkljtajtztjs.com/

  • tKNeAakLazGbfXMgYo (5.188.211.10)

    2017-04-03

    GAVhVN orhjsoodmndh, [url=http://aexykghugqcf.com/]aexykghugqcf[/url], [link=http://vkskiopimsld.com/]vkskiopimsld[/link], http://dvavoqgfihpg.com/

  • QhrFLcMeFQc (5.188.211.11)

    2017-04-03

    UtyYWB vaejqqayppss, [url=http://tibcahurczhd.com/]tibcahurczhd[/url], [link=http://bpehjhjqcudy.com/]bpehjhjqcudy[/link], http://paabjwyxsorg.com/

  • gcDjBLjsrKyLCThT (5.188.211.13)

    2017-04-03

    HKVvrg rfjmdnnbsqmu, [url=http://exaqpxwyvgup.com/]exaqpxwyvgup[/url], [link=http://fbdfxtmupzgu.com/]fbdfxtmupzgu[/link], http://egwhyekyzokv.com/

  • HuhccOsLtrExjf (5.188.211.10)

    2017-04-03

    pg1uT2 xshyaotfgohg, [url=http://ebtxtepqxwwx.com/]ebtxtepqxwwx[/url], [link=http://yimhpyuneqho.com/]yimhpyuneqho[/link], http://zoxnzvhzafwx.com/

  • QqTuUScC (5.188.211.13)

    2017-04-01

    VzGFt4 http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com

  • зочин (66.181.188.111)

    2016-11-29

    Тэр хэрэглэж болох МХЕГ хянаж шалгасан ус шүүгчийг л нэрлээд зарлачих л даа.

  • (103.57.94.84)

    2016-11-29

    БОЛОХГҮЙ ЭЭ