“Mongolian open-2012” тэмцээний нээлт 16.00 цагт

Чөлөөт бөхийн олон улсын “Mongolian open-2012” тэмцээн Яармаг дахь шинэ спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний албан ёсны нээлт 16 цагт болох аж.
Чөлөөт бөхийн олон улсын “Mongolian open-2012” тэмцээн Яармаг дахь шинэ спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний албан ёсны нээлт 16 цагт болох аж. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Орос, Казахстан, БНСУ, Киргизстан, Вьетнам, Украйн, Болгар, Япон, АНУ, Куба, Тажикстан зэрэг 14 орны шилдэг тамирчид хурд хүчээ сорих юм. Манай улсаас дэлхийн аварга С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Ц.Энхжаргал, Д.Нармандах, Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар хүч үзнэ.
Уг тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагналын сан нь 100 мянган ам.доллар аж.

Өнгөрсөн жил анх удаа нээлттэй зохион байгуулсан тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп санаачлан уламжлал болгон зохиож байхаар болсон юм.
  

Э.Саран

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)