Буудлагын Н.Баяраа олимпид оролцох Монгол тамирчдын 11 дэх эрхийг авчээ
- 2012-01-16
- Спорт
- 0
Катарын нийслэл Доха хотноо буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон.
Катарын нийслэл Доха хотноо буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон. Манай урт бууны эрэгтэй баг тус тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн. Тэгвэл ганцаарчилсан төрөлд ОУХМ Н.Баяраа шилдэг наймд шалгарснаар Лондон 2012-т олимпид оролцох эрхээ аваад байна.
Ийнхүү Монгол улс “Лондон 2012” олимпийн наадамд оролцох арван нэг дэх эрхээ авлаа. ОУХМ Н.Баяраа нь С.Адилбиш багшийн шавь. Тэр өнгөрсөн онд Хятадын Шеньжень хотноо болсон оюутны Универсиад наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.
Буудлага спортын төрлөөр олимпийн эрх олгодог болсноос хойш Монгол улсын тамирчин эрэгтэй гар буугаар олимпийн эрх авсан анхны тохиолдол энэ болж байгаа юм байна.

www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
од (119.40.102.53)
гар буу биш урт буу ш дээ