“Ахан дүүс” баг тэргүүлэв

Монголын дартсын холбоо, АПУ ХК-ийн “Боргио” брэнд хамтран зохион байгуулдаг дартсын “Боргио Кап” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.Монголын дартсын холбоо, АПУ ХК-ийн “Боргио” брэнд хамтран зохион байгуулдаг дартсын “Боргио Кап” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийт 16 багийн 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс “Ахан дүүс” баг тэргүүн байрт шалгарчээ. Удаахь байрт “Гурван од”, орсон бол “Power” баг гуравдугаар байрт шалгарсан байна. “Боргио Кап”-ын дараагийн улирлын тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 26-нд болно. Тэмцээний цар хүрээ, чанар чансаа, өрсөлдөгчдийн тоо улирал бүр нэмэгдэж, тэр хэрээр өрсөлдөөн ширүүсч байгааг тэмцээнд оролцсон тамирчид төдийгүй зохион байгуулагчид онцолж байсан юм.

Б.Сийлэн
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)