Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталлаа

 

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 86 хувийн саналаар баталлаа.

 

Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 9-нд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэлсэн найруулгын төслийг өргөн барьсан билээ. Засгийн газраас анх оруулж ирсэн хуулийн төсөлд засч, сайжруулах зүйлс байна гэж үзээд УИХ-ын гишүүн Н.Оюундариар ахлуулсан, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Ундармаа нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-аас томилогдсон.

 

Тус хуулийн төслийг гурван сар гаруй хугацаанд хэлэлцсэний эцэст өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)