Спортын сэтгүүлчдийн 75-р конгресс боллоо
- 2012-01-16
- Спорт
- 0
Энэ сарын 12-16-нд Австрийн Инсбрукт Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны 75 дугаар конгресс болж өндөрлөлөө.
Энэ сарын 12-16-нд Австрийн Инсбрукт Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны 75 дугаар конгресс болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Дэлхийн 100 гаруй орны спортын сэтгүүлчид чуулсан бөгөөд манай улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцлоо. Хурлын үеэр олон чухал асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ зарим нэгэн сонгуульт албан тушаалтныг томилжээ. AIPS-ийн самбо бөхийн асуудал хариуцсан хорооны гишүүнээр манай төлөөлөгч Бямбаагийн Цагаанбаатар сонгогджээ. Дараагийн конгресс 2013 онд ОХУ-ын Сочи хотод болох юм байна.
Э.Саран
www.UNEN.mn сайт
Э.Саран
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)