Сэтгүүлчид сагсан бөмбөгийн аваргаа шалгаруулна

Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн энэ жил 12 дахь удаагаа болох гэж буй юм. Тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-нд Спортын төв ордонд болох бөгөөд телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл гээд мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэн бүхний өмнө нээлттэй ажээ. Одоогоор эрэгтэй 20 гаруй, эмэгтэй 10-аад багийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар лавлана уу

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)