Алдарт Диего Марадона хагалгаа хийлгэжээ

Дэлхийн номер нэг спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн хөлбөмбөгт ясны хөлбөмбөгчин гэгдэх тоглогчид тун цөөн тодордоггүй.
Дэлхийн номер нэг спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн хөлбөмбөгт ясны хөлбөмбөгчин гэгдэх тоглогчид тун цөөн тодордоггүй. Тэдний хамгийн тэргүүнд Бразилийн алдарт хөлбөмбөгч Пелегийн хамт бичигддэг нэгэн бол эдүгээ 51 настай Диего Арманда Марадона билээ.
Хөлбөмбөгчнийхээ карьерын үеэр аугаа их тоглогчдын нэг болсон тэрээр зодог тайлаад дасгалжуулагчийн албанд зүтгэх болсон. Сүүлчийн дэлхийн аваргын үеэр Аргентиныхаа шигшээ багийг удирдсан ч амжилт үзүүлж чадаагүй тэрээр АНЭУ-ын “Аль-Васль” багийг дасгалжуулж буй.

Баг нь ээлжит ялалтаа байгуулсан үеэр хэвлийгээр нь гэнэт хүчтэй өвдсөн Марадонагийн бөөрний чулууг авах мэс заслыг Дубай хотын эмнэлэгт өнгөрсөн ням гаригт амжилттай хийжээ. Энэ талаар домогт хөлбөмбөгчийн охин нь твиттертээ бичжээ.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)