М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

 

УИХ-ын дарга М.Энхболд Америк-Монголын худалдааны танхимын уулзалтад оролцож үг хэлэх үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд авах талаарх Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гадаадын иргэний асуусан асуултад хариулахдаа:

 

 

-Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Засгийн газар нэлээд нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэд худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс худалдаж авсан хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Асуудлыг зөвхөн УИХ шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг нийгэмчлэх маягаар асуудалд хандаж огт болохгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

М.Цогт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.10.22.33)

    2017-01-27

    Хаяагаа манасан бөөрөнхий үг хэлсэн байна.Төрд шууд ав.Тэгээд зөвхөн монголчууддаа шударгаар хувьчил.Өөр яриа байхгүй.Иймэрхүү байх юм бол ерөнхийлөгч горьдолтгүй.

  • (139.5.218.33)

    2017-01-26

    Энэ нөхөр ийм бодолтой байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нөхрийг дэмжих аргагүй боллоо. 49 хувийг төрд эргүүлж авсан нь дээр шүү. Миеэгомбо хэрвээ шшнийг хийж чадахгүй бол тэр Ерөнхийлөгч болно гэж санасны хэрэггүй

  • (24.14.168.146)

    2017-01-25

    Ene nohor TTolgoig hujaa nart hudaldah gesen 19 eh ornoosoo urvagchdiin tolgoolch etgeed shuu

  • (202.179.29.73)

    2017-01-25

    demii l ym bgaa ymdaa