Мэдэгдэл
- 2017-01-27
- Улс төр
- 0

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.
Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт сууж байсны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.
Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчилсан нам алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Монгол Улсын Их Хурлын дарга,
Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД

Сэтгэгдэл (3)
зоÑин (139.5.218.239)
ÐÐТÐÐХУЯÐÐÐÐ Ò®ÐÐÐ ÐҮҮРЦÐÐ ÐÐ ÐÐРРШҮҮ ÐÐÐ. ӨӨРÐЬ Ð¥ÐÐ ÐÐТÐÐ ÐÐРХÐÐÐÐÐ, ЮУ Ч ÐÐРХÐÐÐ, ÐÐС ÐÐÐÐÐСÐÐРЧÐÐÐÐ. ТҮҮÐÐРЧÐÐÐÐÐ ÐÒ®ÐÐ, ÐÐÐУУ ТÐÐ ÐЬ ÐÐÐ. ÐÐТÐÐХУЯÐТÐРХÐÐ ÐУЦÐÐÐРЯРÐÐÐРТÐÐÐÐÐ¥ÐРЯРÐСУУРÐÐÐÐРШҮҮ. Ð¥ÐÐ ÐÐСÐÐТÐÐ Ó¨ÐÓ¨Ó¨ÐÐ ÐÐРТӨРХÐРЧ ÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐÐСÐÐ Ò®ÐÐ¥ÐÐРРСУУÐÐÐ ÐÐÐ Ð ÐРТӨРЮРШÐÐ ÐÐÐÐÐ.
Yag zov (103.57.95.30)
Muusain yumnuudad olgoi hagaravch dotoroo gedgiig heleed og
(103.212.116.179)
ТÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐЬРÐÐ