Талуудын үл ойлголцлоос болж хавдартай хүмүүсийн амь нас дээсэн дөрөөн дээр байна
- 2017-01-28
- Нийтлэл
- 0

Монголдоо цор ганц гэсэн тодотголыг зүүдэг ХСҮТийг өргөтгөх шаардлага зүй ёсоор бий болсон тул ЭМЯын захиалгаар гурван давхар барилгын зураг төслийг анх 2007 онд гаргажээ. Түүнээс хойш хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшилсоор дөрвөн жилийн дараа буюу 2011 оны долоодугаар сард өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлж байсан юм. Гэтэл бид аль хэдийнэ 2017 онтой золгосон байна. Бүтэн зургаан жил дамнасан өргөтгөлийн байрыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүйн гол буруутан нь өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, ажилласан “Суурь” гэдэг компани юм байна. Үүнийг ч ХСҮТ-ийн захирал мөн тодотгосон юм. Тэрбээр “ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхэд ЭМЯ онцгой анхаарч, санхүүжилт болон бусад боломжоор хангаж ажиллаж байна. Гэхдээ барилгын ажлыг анх эхлүүлсэн компани үйл ажиллагаагаа гүйцэд явуулаагүй төдийгүй санхүүгийн зөрчил үүссэн. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад нь хүсэлт гаргачихсан байгаа. “Суурь” гэдэг компани барилгын лифт болон бусад гүйцэтгээгүй ажлынхаа мөнгө болох 450 сая төгрөгийг урьдчилж аваад алга болсон. Төр засгийн зүгээс шалтгаалах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдчихсэн. Гэтэл ийм нэг увайгүй хүмүүс, аж ахуйн нэгж хэдэн зуун хүний амь насаар тоглож байна. “Суурь” гэдэг компаниас болж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна” гэсэн юм.
ХСҮТ-ийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар төв эмнэлгийн ачаалал 30 хувиар буурах тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, хагалгаа хийлгэх гэж байгаа хүмүүс ойролцоогоор нэг сар хүлээдэг байсан бол өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулснаар дээрх хугацаа наад зах нь 14 хоногоор наашлах юм байна. 5200 ам метр талбайтай барилгын I давхарт туяа эмчилгээ, II давхарт нь хими эмчилгээний тасаг, III давхар нь элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг болох зориулалттай юм байна. Мөн нөхөн сэргээх эмчилгээ, чийрэгжүүлэлтийн танхимтай байхаар төлөвлөжээ. Энэ дагуу захиалагч болон гүйцэтгэгч нарын байгуулсан гэрээ ёоор үндсэн төсөвт өртөг нь 3.1 тэрбум төгрөг байх бөгөөд түүнийг 2011 онын арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан ч мөн л төсөв хөрөнгө, зураг төслийн өөрчлөлт зэргээс шалтгаалан хугацаандаа амжаагүй тул дараа жил нь дуусгахаар талууд тохиролцсон удаатай. Энэ мэт шалтгаанаас улбаалан удаа дараа хойшилсоор өнөөдөртэй золгосон нь энэ аж. Гүйцэтгэгч “Суурь” компанийнхан төлөвлөгөөт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэсэн бол өдийд аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх бөгөөд тэр хэрээр хавдартай олон зуун хүн удаан хүлээхгүйгээр хагалгаанд орох боломж бүрдэх байжээ. Тухайн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар ХСҮТ-ийнхөн “том үсрэлт” хийнэ гэдгийг тус төвийн захирал дуулгалаа. Түүний хэлснээр нэгдүгээрт, элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх юм байна. Хоёрдугаарт, туяа эмчилгээн дээр технологийн өндөр төвшинд асар том хувьсгал гарах аж. Ингэхийн тулд долоон сая еврогийн үнэтэй тоног төхөөрөмж суурилуулахаар хүлээж байгааг тус төвийн захирал онцолсон юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буйг судалгаа харуулдаг. Тухайлбал, Монголд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их байдаг бөгөөд нийт хавдрын өвчлөлийн 40 хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг байна. Элэгний хавдраар гэхэд л жилд 1800 хүн шинээр өвчилж, 150 хүн элэг солиулах мэс засалд ордог байна. Ачааллаа дийлдэггүй учир ХСҮТ-д эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилж хэвтрүүлэх боломжгүй гэнэ. Энэхүү судалгаа ХСҮТ-ийг яалт ч үгүй өргөтгөх шаардлага зүй ёсоор тулгарсан болохыг илтгэж байгаа юм. Үүнээс гадна бас нэгэн шалтгаан бий. Тодруулбал, ХСҮТ-ийг 1961 онд “Улсын цацраг туяа эмнэлэг” нэртэйгээр байгуулан тасралтгүй 52 жил хавдрын эмчилгээг цацраг болон цөмийн технологид суурилсан техник, технологи ашиглан хийж иржээ. Улмаар 1982 онд одоогийн байрандаа орсон түүхтэй. Тухайн үед хүн амын тоо, хавдрын өвчлөл, эмнэлгийн тоног төхөөрөмж оношилгоо, эмчилгээний технологид тохируулж барилгыг нь барьжээ. Гэвч Монгол Улсын хүн ам өдгөө гурван саяд хүрч, хавдрын өвчлөл, тохиолдол төдий чинээ өссөөр байна. 52 жилийн турш хорт хавдрын өвчлөлийн эсрэг хүчин зүтгэсэн эмнэлгийг өргөтгөж, ачаалал бууруулах нь нас баралтын тоог багасгаж, үндсэн ачааллыг 30 гаруй хувиар хөнгөлөх давуу талтайг салбарынхан нь сануулдаг. Тийм ч учраас одоогийн өргөтгөлийн барилгыг эхлүүлсэн боловч “Суурь” гэдэг компанийнхны хариуцлагагүй байдлаас болж, өргөтгөл ийн гацахын зэрэгцээ хавдартай олон зуун хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад тэд хаана, юу, хийж явна вэ. Үүнд хариулт нэхэж, олон газрын хаалга татлаа. Тухайн үед зөвлөх инженерээр ажиллаж байсан хүний хэлснээр “Суурь” компани зураг төсөлд тусгаагүй буюу үндсэн төсвөөс гадна хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд ЭМЯ болон Барилга хөгжлийн төвийн төлөөлөлтэй “Суурь” компанийнхан уулзаж, акц бичсэн бөгөөд тэгэхдээ хийж гүйцэтгээгүй дөрвөн төрлийн ажлыг тэмдэглэхийн сацуу дээр тухайн компанийн хийсэн ажлын хөлстэй дүйцэхүйц учир суутгах талаар тохиролцсон байна. Түүний хэлж буйгаас үзэхэд хоорондын уялдаа холбоогүй байснаас хоёр тал үл ойлголцож, эцэст нь дээрх нөхцөл байдал үүсчээ. Тиймээс ХСҮТ болон “Суурь” компанийнхан асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол хавдартай олон зуун хүний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй юм.
“СУУРЬ” КОМПАНИЙН ТҮҮХИЙГ СӨХВӨЛ
“Суурь” компанийг 1991 онд байгуулсан бөгөөд захирлаар нь Х.Чинболд ажилладаг юм байна. “Суурь” компани нь “Сууриас цааш хэтэрдэггүй Суурь компани” гэсэн тодотголыг авчээ. Тэдний саар туршлагаас зарим нэгийг дурдвал, 2011 онд тухайн үеийн БСШУЯ-ны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн төвд 850 хүний суудалтай Төв халхын дуулалт жүжгийн театр барихаар шийдвэрлэж, тендерт шалгарсан “Суурь” ХХК-иар ажлыг гүйцэтгүүлэхээр долоон тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Ингээд тус компани захиалагч яамнаас урьдчилсан байдлаар шаардлагатай санхүүжилт авсан боловч барилгын ажлаа хийгээгүй тул үлдсэнийг нь улсын төсөвт буцаан татаж байжээ. Тухайн компани нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч гэрээ байгуулснаасаа хойш хоёр жилийн дараа дөнгөж суурийн ажлаа эхлүүлсэн гэдэг.
Б.Энхээ

Сэтгэгдэл (5)
иÑгÑн (202.5.194.26)
ТÑÑ ÑлбÑгÑÑÑÑй Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ñ Ð½Ð°ÑÑанд оÑÑÑлаад иÑ.ÐмааÑаа ажил Ñ Ð¸Ð¹Ð´Ñг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийг бөгÑÓ©Ó©Ñ Ð½Ñ Ð°Ð¶Ð¸Ð» Ñ Ð¸Ð¹Ð»Ð³Ò¯Ò¯Ð»Ð½Ñ ÑÑ
иÑгÑн (202.5.194.26)
ТÑÑ ÑлбÑгÑÑÑÑй Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ñ Ð½Ð°ÑÑанд оÑонд оÑÑÑлаад иÑ.ÐÑÑÐ³Ò¯Ò¯Ñ Ð½Ñ ÑÑиад ойлгодоггүй Ñм бол доогÑÑÑ Ð½Ñ Ð¾Ð¹Ð»Ð³ÑÑлаад өгий
амгаа (73.29.90.233)
ÐлбгÑÑгийн Ñ ÑдÑг ÑÐ°Ñ Ñм Ñа наÑ
иÑгÑн (124.158.94.56)
ЮÑнÑÑ Ð½Ñ Ò¯Ð» ойлголÑол Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð² дÑÑ.ТеаÑÑÑн баÑилгÑг Ð±Ð°Ñ Ð±Ð°ÑÑж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байгаа компани байна ÑÒ¯Ò¯ дÑÑ.ХаÑиÑÑлагагүй л Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð° ÑÒ¯Ò¯ дÑÑ.
Irgen (103.229.121.36)
Hariutslagiin togtoltsoo bur musun alga bolsnii beleehen jishee. Buruutan baihaa bolison niigem. Mongotei taniltai ni urgeljid zuvduj baidag zampirch dampuursan Mongoliin unen nuur tsarai.