Гар барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
- 2012-01-18
- Спорт
- 0
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, “Шүүдэр царам” компани
хамтран гар барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион
байгуулах гэж байна.
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, “Шүүдэр царам” компани хамтран гар барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дархан-Уул аймагт энэ сарын 21-нд болох тэмцээн 65 кг, 75 кг, 85 кг, + 85 кг жинд болох аж. Тэмцээнд Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн тамирчид хүч чадлаа сорихоос гадна дээрх дөрвөн аймагт тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион явуулж байхаар шийдвэрлэжээ. Тэмцээний нийт шагналын сан нэг сая 800 мянган төгрөг юм байна.
Сонирхуулахад “Дээд” холбооны тамирчин Б.Зоригтбаатар өнгөрсөн онд Казахстаны Алма-Ата хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах гар барилдааны тэмцээний 110 кг жинд хүрэл медаль хүртэж байсан.
Сонирхуулахад “Дээд” холбооны тамирчин Б.Зоригтбаатар өнгөрсөн онд Казахстаны Алма-Ата хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах гар барилдааны тэмцээний 110 кг жинд хүрэл медаль хүртэж байсан.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)