Манай 13 тамирчин 21 медаль хүртжээ

Энэ сарын 14-нд Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохиогдсон байлдааны болон спорт төрлөөр явагдсан самбо бөхийн аварга шалгаруулах зүүн Азийн гурав дахь удаагийн нээлттэй тэмцээнд манай улсын 13 тамирчин оролцож 21 медаль хүртжээ.
Энэ сарын 14-нд Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохиогдсон байлдааны болон спорт төрлөөр явагдсан самбо бөхийн аварга шалгаруулах зүүн Азийн гурав дахь удаагийн нээлттэй тэмцээнд манай улсын 13 тамирчин оролцож 21 медаль хүртжээ. Есөн жинд хүч үзсэн 12 эрэгтэй, 68 кг-ийн жинд барилдсан нэг эмэгтэй тамирчнаас бүрдсэн Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ж.Баярсайхан, туслах дасгалжуулагчаар “Женко” клубын дасгалжуулагч Ж.Энхбаяр нар ажилласан байна. Манай тамирчид спорт самбын төрөлд таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, байлдааны самбод зургаан алт, хоёр мөнгөн, нэг хүрэл медаль хүртжээ. Нийтдээ найман орны 200 гаруй самбоч оролцсон энэхүү тэмцээнээс хэн хэн ямар медаль хүртсэнийг танилцуулъя.

Спорт самбын төрөл
52 кг З.Сүхчулуун-алтан медаль /Биеийн тамир, спортын дунд сургууль/
57 кг Ч.Тогтохбаяр-алтан медаль /Женко клуб/
62 кг Д.Равжир-хүрэл медаль /Биеийн тамир, спортын дунд сургууль/
68 кг М.Эрдэнэболд-алтан медаль /Вагнер Ази/, Э.Даваадаш-мөнгөн медаль /Женко клуб/
74 кг Ц.Нарантогтох-мөнгөн медаль /Женко клуб/
82 кг О.Болд-Эрдэнэ-алтан медаль /Хилчин клуб/
90 кг Б.Батдорж- хүрэл медаль /Женко клуб/
100 кг Б.Ариун-Эрдэнэ-алтан медаль /Женко клуб/
100 кг Б.Бат-Орших- мөнгөн медаль, М.Өсөхбаяр-хүрэл медаль /хоёулаа Хилчин клуб/
Эмэгтэй 68 кг С.Энхчимэг-хүрэл медаль /Батлан хамгаалах яам/

Байлдааны самбо
52 кг З.Сүхчулуун-алтан медаль /Биеийн тамир, спортын дунд сургууль/
57 кг Ч.Тогтохбаяр-алтан медаль /Женко клуб/
62 кг Д.Равжир-алтан медаль /Биеийн тамир, спортын дунд сургууль/
68 кг М.Эрдэнэболд-алтан медаль /Вагнер Ази клуб/, Э.Даваадаш-мөнгөн медаль /Женко клуб/
74 кг Ц.Нарантогтох-алтан медаль /Женко клуб/
82 кг О.Болд-Эрдэнэ-мөнгөн медаль /Хилчин клуб/
100 кг Б.Бат-Орших-алтан медаль, М.Өсөхбаяр-хүрэл медаль /хоёулаа Хилчин клуб/

Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.55.186.20)

    2012-01-19

    Согтуу Баярсайхан Монхор Баярсайхан