Г.Занданшатар гишүүн “Цэцэн түшээ” боллоо
- 2017-02-07
- Улс төр
- 0

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран шинээр бүрдсэн парламентийн гишүүдийн дунд “Цэцэн түшээ” анхны нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 гишүүн оролцсоноос тэргүүн байрт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар шалгарлаа. Хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд, гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар шалгарсан бол “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн.
Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулж өгөв.


Сэтгэгдэл (0)