Элчин сайд С.Баяр итгэмжлэх жуух бичгээ гардуулав

 

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болж буй билээ.

 

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр Хатан хаан II Элизабетэд Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар тохоон томилогдож байсан бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд юм.

 

Эх сурвалж: ГХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • unen (75.83.137.132)

    2017-03-03

    unen gedeg yum Mongold alga daa.

  • (202.131.235.74)

    2017-03-03

    Бас болоогүй ээ. Дипломатын хугацааг 4 жил болгож, хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг нь улсын төсвөөс гаргахаар өөрчилж чадсан айхтар хүмүүс юмдаа. Үнэндээ хэнз хүүхэдтэй хүн хэн билээ, С.Баяр, М.Энхсайхан . Улс орон, ард түмний төлөө цохилох зүрхтэй эрхмүүд хаана байна даа.Даанч яав даа

  • иргэн (202.131.235.74)

    2017-03-03

    энэ ч арай бишээ. Улсаа худалдаж идчихээд, өөрийн үр хүүхдүүдийнхээ амьдралыг үе дамжсан язгууртан лугаа болгоод, өөрөө хаан шиг аяглаж, нялх охиноор ороо дулаалцуулж, ядарсан ард түмнээ уландаа гишгэсэн хүн сэтгэлгүй луйварчин.

  • зочин (139.5.216.63)

    2017-03-02

    Энэ ариун явдал уу