Ажлын хэсгийнхэн хуралдлаа

 

        Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр хуралдав. Тус ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа ажээ.

 

Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцлоо.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)