Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөнө

 

        Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар өнөөдөр Ардчилсан намын дотоод сонгуультай холбогдуулан  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 15-нд 00.00 цагт дууссан аж.

 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 389 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

 

Мөн  аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн байна. Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөх аж. Тэднээс өөр хүн нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлээгүй байна. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)