Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр баруун аймгуудыг зорьж байна

 

        Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баян-Өлгий аймгийг зорих гэж байна. Агаарын хөлөг өнөөдөр 13.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх аж. Баруун аймгуудад хийх ажлын томилолтоо алс хязгаар Баян-Өлгий аймгаас эхлүүлэх гэж байгаа нь энэ юм. Энэ үеэр казах түмэнтэй уулзалт хийнэ. Мөн Науризын баярт оролцох ажээ. Жил бүрийн өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд казах түмэн Науризын баяр хийдэг. Эл баярын өдөр маргааш тохионо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баян-Өлгий аймагт ажилласныхаа дараа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудад ажиллахаар төлөвлөөд байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)