Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нислэг хойшиллоо
- 2017-03-21
- Улс төр
- 0

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр 13.30 цагт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу “Аэро монголиа” компанийн хөлгөөр зорчих байсан ч нислэг хойшлогджээ. Маргааш Науризын баяр болно. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд биечлэн оролцох төлөвлөгөөтэй байсан ч өнөөдрийн нислэг нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон аж.
Тус аймагт цас орж байгаагаас агаарын хөлөг буух боломжгүй болсон байна. Он гарсаар Баян-Өлгий аймагт цас ороогүй, өнөөдрийн цас бараг анхных гэж хэлж болох юм байна. Цас их хэмжээгээр орж байгаагаас манан бууж, агаарын хөлөг хүлээн авах боломжгүй болоод байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)