О.Магнай “мангартав”

 

        Монгол Улс энэ  оны гуравдугаар сард төлөх 580 сая ам. долларын өр зээлээ төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн сонголтон дунд байсан үе саяхан.

 

 Саяхан хэмээн тодотгосон нь өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “  Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдлээ” гэсэн юм.

 

 Түүгээр ч үл барам  “Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулна” гэсэн мэдээлэл хэн хүнгүй л сайхан санагдав. 

 

Их бага хэмжээгээр ч монголчууд өрөө төлж, эдийн засгийн хүнд үед байр сууриа алдахгүй байх нь бидний эрхэм зорилго. Магадгүй энэ үйл явдал  өнгөрсөн долоо хоногт төдийгүй жилдээ сонсогдох тааламжтай, чихэнд чимэгтэй мэдээлэл байхыг үгүйсгэхгүй.  

 

Гэтэл энэ мэдээлэл АН-ын Хэвлэл Мэдээлэл, олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнайд харин таалагдсангүй. Тэрбээр “580 сая ам.долларын бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өр юм. Энэ өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Хуралдай” бонд гаргаж төлсөн нь өрийг өрөөр дарсан хэрэг. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай бонд нь 8.75 хувийн хүүтэй. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна. 

 

Мөн Ардчилсан намын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн  гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед Ардчилсан нам хамтарч засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан хэмээн ихэд бухимдангуй л мэдээлэл хийв. 

 

Гэхдээ аль ч Засгийн газрын үед тавьсан өр шир бай, төрийн эрх барьсан аль ч нам нь бай эцсийн мөчид нь энэ нь зөвхөн Монгол Улсын өр юм аа О.Магнай. Түүнээс дэлхий нийтэд хувь улстөрчийн нэр, аль нам нь байх огтоос хамаагүй билээ. Тиймээс бухимдах юун. Энэ нь таны, миний бус, Монгол Улсын гадаад өрийн нэг нь. Үүнийг төлж чадсан, зохицуулж чадсан, улсаа муухай харагдахаас аварч чадсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар чадмаг бас чадалтай байж чадлаа. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (99.248.222.48)

    2017-03-30

    Yasan yadarsan setehuitein be yamarch eronhii said baisan uuniig hiihn zailshgui baisanshd harin yamar huvilvaraar hiihev gedegn l chugal shuudee ene bol mash muu nuvilbar bailaa oriig oroor tehdee mash tom aldagdaltai zugeerl aragtsaaj baigaa baihgui yu setgej chadahguil bnshd kkk

  • болно (103.26.193.69)

    2017-03-29

    Ээжийгээ гавьяат багш болгосон гэсэн биздээ одоо болоо юм бишүү, өөрийгөө улсын баатар болгох гээд байгаа юм уу?

  • zochin (150.129.142.178)

    2017-03-29

    ene neg teneg yum odoo boliboor yumaa yu khiisen yum be jinkhene dunkhuu amitan bna lee AN-d uunees eer ENBDarga khiichikh zaluu baikhgyi gej uu daanch ichmeer yumaa

  • (103.229.120.196)

    2017-03-29

    одоо хол байж үз. өнгөрсөн 4 жил ан-ы дээрэмчид жинхэнэ төрхөө харуулсан.