УИХ-ын Н.Учрал шилдэг эмч нарыг урамшуулав

 

        Дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг дээр ажиллалаа. Н.Учрал гишүүний хувьд өмнө нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын баярын хуралд оролцон эмчийн ажлын ёс зүйн чиглэлээр лекц уншихын зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан гурван эмчийг Байгаль нуур-Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнасан билээ.

 

 Тэгвэл өнөөдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн  шилдэг эмч нарын багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Тиймээс  эрүүл энх байх нь дээдийн жаргалан гэж монголчууд бид ярьдаг. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэддээ бид эрүүл, аюулгүй хот байгуулна гэсэн амлалт өгсөн. Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын төлөө томоохон зорилт тавин ажиллаж байна гэлээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)