Мэргэжлийн Засгийн газар “браво”

 

        Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад хэдхэн сар болж байгаа хэдий ч хийж бүтээсэн ажил үүрэг нь арвин байлаа. Тодруулбал, саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “  Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдлээ” гэсэн таатай мэдээг дуулгаж байсан. Харин түүний дараа  “Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулна” хэмээн мэдэгдэж байлаа. Харин энэхүү мэдэгдэл биелэлээ олж “Эрдэнэс тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын “Чалько” компаниас 350 сая ам.долларыг урьдчилж аван, нүүрсээр төлөхөөр гэрээ байгуулсан байсан бөгөөд зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг  дуусгавар болгон төлж барагдуулсан сайхан мэдээлэл олныг баярлуулав. Ингэснээр цанхын зүүн уурхайн өгөөж, Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэх юм байна. 

Харин энэхүү таатай мэдээллийн талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Зургаан жилийн турш сунжирсан энэхүү өрийг барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөллөө.  

Тавантолгойн нүүрсийг 2016 оны есдүгээр сард нэг тонн тутмыг нь 27 ам.доллараар борлуулж байсан бол аравдугаар сард 33 ам.доллар, олборлогч компанитай хэлэлцээ хийсний дүнд арванхоёрдугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллар болгон 120 хувиар өсгөсөн. 

Харин Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж, өмнөх үнээс 169 хувиар өсгөжээ. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендэрт “Монгол уурхайчид”  түншлэл шалгарснаар үндэсний оператор компани олборлолт хийдэг болж, олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэх боломжтой болсон аж. Баруун уурхайн олборлолтын зардал зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор хоёр дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо” хэмээн  таатай мэдээллийг дуулгаж байлаа. 

Мөн “Энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох юм байна. Түүгээр ч үл барам  2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ гээд олон олон сайхан мэдээлэлтэй өдрүүд үргэлжилсээр байна. 

 

Б.Цэлмэг

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (103.57.92.46)

    2017-03-31

    ЗАСГИЙН ГАЗАРТ ТАЛАРХАЖ БАЙНА. БИД ДАНДАА МУУ МУУХАЙГАА ДУУДАЛЦАЛГҮЙ БАС ЗӨВ ЗҮЙЛИЙГ ҮНЭЛЭЭД ДЭМЖЧИХДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ХАРИН АЛИВАА ӨГӨӨЖГҮЙ, ТОМООХОН ХОХИРОЛТОЙ ӨР ТАВЬСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ ШҮҮ. ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ Ч САНУУЛГА БОЛНО.

  • (150.129.140.190)

    2017-03-31

    Чалкогийн өрийн тавьсан зулбагаснуудад хатуу хариуцлага тооцоогүй цагт дараагийн зулбагаснууд тун удахгүй түүнээс ч том өр тавина

  • (27.123.214.119)

    2017-03-31

    Nuursnii une uddu yum chin ymr ch zasag ymr ch darga hh l alham bsn shte kkk ih yum hsn met yun ih surjigneh yum