Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга сонгогджээ

 

        АН-ын дотоод сонгууль өчигдөр болж өндөрлөсөн. Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөж, Д.Баттулга ялалт байгуулжээ. Энэ талаар дөнгөж сая Ардчилсан намын удирдлагууд мэдэгдлээ.

 

Д.Баттулга нь:

 

Нас: 56 /1961 оны 5 дугаар сарын 18/

Мэргэжил: Эрчим хүчний инженер, эдийн засагч 

Шинж байдал: Хөдөлмөрч, идэвхтэй, ухаалаг, найз нөхөд тойрон хүрээлэгчид нь хүндэтгэдэг. Бусадтай дайсагналцдаггүй. Үг дуу цөөтэй, тайван.

Улс төрийн туршлага: 27 жил

 

Төрийн өндөр албан тушаал хашсан байдал:

Улсын бага хурлын гишүүн

Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

НИТХ-ын дарга

 

Намдаа хашсан албан тушаал:

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын дарга 

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Unen (203.91.119.138)

    2017-04-03

    Хөдөлмөрч, идэвхтэй, ухаалаг, найз нөхөд тойрон хүрээлэгчид нь хүндэтгэдэг. Бусадтай дайсагналцдаггүй. Үг дуу цөөтэй, тайван.

  • nyamaa (202.179.23.49)

    2017-04-03

    rayar hurgej amjilt jinhene mujik shuu