Г.Уянгаа болиоч ээ

 

        УИХ-ын гишүүн асан Г.Уянгаа өнгөрөгч долоо хоногт “Ард түмний онц түр зөвлөл” гэгчийг байгуулан  оффшорчдыг эсэргүүцсэн сүр жагсаалыг зохион байгуулав. Жагсаалыг гол утга учир нь  “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх мэт уриатайгаар жагсав. 

 

 Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозон бэлдэж, олон нийтийг жагсаалд уриалан дуудав. Энэ хэдий чухал асуудал ч харин жагсаал зохион байгуулсан Г.Уянга өөрөө илүү чухал санагдав.

 

Урьд нь  гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшиж, олноос ирсэн хайр хүндлэлийг чамлахааргүй хэмжээнд хүртэж чадсан эмэгтэй. Харин үүнийгээ энэ цаг үед илүү овжин дэвжнээр ашиглаад байгаа мэт санагдав. 

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга,  Д.Батцогт нар өмнө нь “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэгчийг байгуулан жагсаал, хурал цуглааныг хангалттай зохион байгуулж олны анхаарлын төвд байж чадсан. Харин үүнийхээ хүчинд 2012 онд УИХ-д Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж, Улсын хурлын гишүүн болсон. Тэрбээр өмнө нь олон, олон жагсаалын хамтрагчтай байсан. Тэд бүгд өөр өөрийн гэсэн эрх мэдэлд хүрсэн. Зарим нь замаасаа буцсан байдаг.  

 

 Тэрбээр бүхэл бүтэн дүүрэг төлөөлж, хэдэн мянган иргэний эрх ашгийг хамгаалах, хууль санаачлах, тухайн тойргийнхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт гэх мэт асуудалд анхаарал хандуулж ажиллаж чадсан билүү. Та юу хийж бүтээв ээ. 

 

Эрх мэдэлтэй үедээ улс эх орныхоо төлөө юу ч хийж бүтээгээгүй атлаа, суудлаасаа хөндийрөхдөө яг юм хийж бүтээх гэж байгаа мэт аяглах чинь шударга явдал уу. Хэзээ ч эрх мэдэлтэй, иргэнийхээ төлөө ажиллах боломжгүй байсан мэтээр олон нийтэд ойлгуулж, санах сэрэхийг нь битгий баллуурдаач ээ. 

 

Хэрвээ та жагсаал цуглаан хийж, олон нийтийн анхаарлын төвд баймаар байвал өөрөөсөө эхлээч ээ. Өөрөө хийж бүтээгээч ээ. Битгий олон нийт, ард түмнийг эв түнжингүй байлгахад уриалан дуудаач ээ. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • цоровгор хушуу (122.201.20.190)

    2017-05-17

    Энэ тэнэг хүүхэн дандаа л сансрын тоо ярьдаг ш дээ, түүнээсээ хувь аваад л таг дуугай болдог. Амлалт нэхэх ард түмний холбоо яалаа даа, харин одоо энэ Уянга авгайгаас амласан амлалтыг нь нэхэх хэрэгтэй болсон. Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр "сэхэж" байх шив дээ. Ард түмний нэр барьж УИХ-д гарсан, астрономын тоо ярьж хувь хүртэж хөрөнгөтэй болсон, өөр энэ авгай юу хийсэн бэ, хэдэн харчууд баярлуулсан уу...

  • zochin (150.129.142.178)

    2017-04-05

    ene neg nuuree ch ugaadaggyi salbagar avgai odoo bolimoor yumaa ene ugui l bol Mongol uls senechikh geed baigaa yum uu daan ch usan tolgoi yumaa

  • Bold (150.129.141.157)

    2017-04-05

    Goyo ceks hiideg

  • (73.110.176.151)

    2017-04-04

    Uyangiig demjij bna harin eneTselmeg Elbegdorjiin buunii nohoi bna ezniihee hudlaa hutsahaa bolih heregtei ard tumnii duu hooloi bolson Uyanga shig hun Mongol ulsiig avaarch chadna

  • (202.179.27.62)

    2017-04-04

    Uyangaa odoo tetgewertee suu

  • zochin (202.9.41.55)

    2017-04-04

    shal hudlaa iim bertegchin ymnuud hereggvi zaila

  • Zochin (103.229.120.231)

    2017-04-04

    Estoi muuhai huuhen.

  • зочин (122.201.21.208)

    2017-04-04

    Тархины таргалалттай хүмүүс ихдэж олширох аюултай шүү ккккккккккккккэээ

  • chingeltei irged (202.9.42.178)

    2017-04-04

    gishuun bolood 4 jil yu hiisen be,hiisen hamgiin tom uurtuu ashugtai gants ajil hiisen ni nuhruu MONTSANE-n zahiral bolgoson iim l *****

  • irgen (202.21.115.82)

    2017-04-04

    АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ДУГАРДАГ ИЙМ ХҮМҮҮС БИДЭНД ХЭРЭГТЭЙ

  • ЗОЧИН (66.181.177.125)

    2017-04-04

    ЦЭЛМЭГ ТА ИНГЭЖ БИЧИХЭЭСЭЭ ИЧЭЭЧЭЭ. ОФФШОРТНУУДААС ХЭДИЙГ ХАЛААСЛАВ? УЛАН ЦАЙМ ӨӨРИЙГӨӨ ИЛЧЛЭЭД БУЗАР

  • mn (202.9.41.160)

    2017-04-04

    Tarhini tyraal ychira mdhgvi tejeeber gulug bicheech gyai hol ochij Xyts

  • зочин (122.201.21.208)

    2017-04-04

    Та 2ыг дэмжиж байна бидэнд мөнгө хэрэггүй эрх чөлөө шударга ёс хэрэгтэй ухрах эрхгүй шүү

  • Хурц (202.55.191.76)

    2017-04-04

    Зоригтой дуугардаг хүмүүсээ муулах юмаа, Тэгээд Уянгаас өөр ард түмний төлөө дуугарч байгаа хүн улс төрийн хүчин хаана бна

  • zochin (103.26.193.141)

    2017-04-04

    Худлаа ярьж хашгирахаа блоь.Батцогт та 2 Их Хуралд орж байж л 2500000 өгүүлнэ гээд байсан чинь хаана байгаа юм бэ.Юу ч хийгээгүй .4 жил өндөр цалин хангамж эдэлсэн.Битгий олон түмнийг үймүүлээд бай.Тайван байлга.