Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
- 2017-04-05
- Улс төр
- 0

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэх аж. Түүнчлэн Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд ийнхүү оролцож үг хэлэх юм байна. Мөн хаврын чуулганы хуралдааны үеэр нийтдээ 30 гаруй хуулийн төслийг хэлэлцэх аж.
Б.Тэлмэн

Сэтгэгдэл (0)