Хаврын чуулган “халуухан” болох нь

 

        УИХ-ын хаврын чуулган халуухан болох нь. Өчигдөрхөн сүр дуулиантай олон, олон мэдээллийг ар араасаа  дагуулсан УИХ-ын чуулган хоёр дахь өдөртэйгөө золголоо.  

 

Энэ хаврын чуулганаар нийтдээ 30 гаруй хуулийн төсөл хэлэлцэх юм.  Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Тодруулбал, Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр төсөөлсөн байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Монгол Улсын  үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд бичих, ярих зүйл ихтэй хаврын чуулгантайгаа золголоо. Дээрх хуулийн төслүүд хэрхэн яаж батлагдах, өөрчлөгдөх нь олон нийтэд сонирхолтой, нээлттэй хэвээр үлдлээ. 

 

Түүнчлэн “Чалко”-гийн өрийг дарсан, Японоос 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон,  Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг шийдсэн,  Турк улсаас 300 гаруй сая ам.доллар авахаар ярьж байсан бол уулзалт, хэлэлцээрийн явцад энэ тоо 700 сая ам.доллар болж нэмэгдэх боломжтой,   Эрдэнэт үйлдвэр зуун хувь Монголын мэдэлд шилжсэн гээд олон, олон эерэг мэдээлэлтэй чуулган эхэлж байна. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)