2017 оны төсвийн тодотгол ба эдийн засгийн сэргээш
- 2017-04-07
- Улс төр
- 0

УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы хамгийн их анхаарал татсан сэдэв бол Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол билээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Харин Засгийн газрын хувьд төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр төсөөлжээ.
Төсвийн алдагдал 2.7 их наядыг давсан хэдий ч Засгийн газар ОУВС-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор 5.5 тэрбум ам.долларын зээлийг жилийн хоёр хувиас хэтрэхгүй хүүтэйгээр авах болсон нь манай улсын эдийн засагт сэргээш болох юм. Түүнчлэн гаднаас хямд эх үүсвэр татаж чадсанаар төсвийн алдагдлыг өндөр үнэтэй Засгийн газрын үнэт цаасаар хааж хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан хоёр орон, гурван байгууллага манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэж бөгөөд Японы Засгийн газар 850 сая ам.доллар, Солонгосоос 500 сая ам.доллар, Турк улсаас 300 гаруй сая ам.доллар авахаар болсон юм. Энэ нь эдийн засгийг тэлэх, аврах гарц гаргалаа нь болж байна.
Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. Үүний 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна. Ингэснээр ажлын байр нэмэгдэх, вальютын ханш тогтворжих, бүтээн байгуулалт нэмэгдэх зэрэг олон эерэг үзүүлэлтийг хүлээж болох юм.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)