Монголчууд сумод шуурахаа байж, энэ удаа Эстони Озэки Баруто анх удаа түрүүлэв
- 2012-01-23
- Спорт
- 0
Арлын орны үндэсний спорт болох сумо
бөхийг Монголчууд сүүлийн 20 орчим жил шимтэн үзэж сонирхсоор ирсэн.
Гэвч хоёр жилийн өмнө Д.Дагвадоржийг сумогоосоо шахсанаас нь хойш
тэгтлээ шимтэхээ больсон.

Хамгийн сүүлд 2007 оны зуны башёд Хакухо М.Даваажаргал озэки цолтойдоо 15 даваатай түрүүлж байснаас хойш ийм хэмжээний амжилт гаргасан сумоч байхгүй аж. Харин Баруто сүүлийн өдөр их аваргыг давсан бол түүнийхтэй адил амжилтын эзэн болох байжээ. Ёкозуна Хакухогийн хувьд 12 даваа, гурван унаатай башёг өндөрлүүлсэн. Озэки Баруто башёгийн дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Эцсийн мөч хүртэл би хичээсэн. Ирэх башёд би бүхнээ дайчлах болно” гэж амлажээ.
Токио хотын Кокугикан ордонд цугласан үзэгчдийн дунд Барутогийн эхнэр болон ээж нь ирж түүнийг дэмжиж суусан гэнэ. 2004 онд Японд хөл тавьсан тэрбээр Японы мэргэжлийн сумогийн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлсэн гадаадын ес дэх, харин Европ тивийн хоёр дахь сумоч болж байгаа юм. Өмнө нь Болгарын озэки Котоошюү түрүүлж байсан билээ.
Макүүчид зодоглосон Монголын бусад сумочид тухайлбал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар нар 11 даваа, дөрвөн унаа, Какурюү М.Ананд 10-5, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар 9-6, харин дээд зиндаанд анх удаа дэвшин барилдсан Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 3-12 гэсэн амжилтаар хацү башёг өндөрлүүллээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
ХАМУГ МОНГОЛ (202.126.91.58)
Та 7 хоног тутмын Соён Гэгээрэлийн ХАМУГ МОНГОЛ сониныг Улаанбаатар хотын сонин борлуулах цэгуудээс 200-н төг худалдан авч уншаарай