“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүллээ

 

        Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.11) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагдсан юм байна.

 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн  байдлаар 61.2 хувьтай гарлаа гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан 5 бүлэг, 22 зорилтын 158 бодлогын арга хэмжээг нийтдээ 3 их наяд 839.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр, үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 267.0 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 3 их наяд 189.0 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 39.9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр туссан байжээ.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн нийт 158 арга хэмжээнээс:

- 19 арга хэмжээ 100 хувь буюу бүрэн биелж,

- 39 арга хэмжээ нь  90 хувь,

- 23 арга хэмжээ нь 70 хувь,

- 33 арга хэмжээ нь 50 хувь,

- 26 арга хэмжээ нь 30 хувь,

- 9 арга хэмжээ нь 10 хувь,

- 7 арга хэмжээ нь 0 хувь буюу биелээгүй,

- 2 арга хэмжээ үнэлэгдээгүй байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.41.245)

    2017-04-11

    за тэгээд баахан толгой эргүүлсэн тооны цаана яг юу хийсэнг мэдээлчих суваг бна уу

  • (103.229.120.202)

    2017-04-11

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ