Оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулагдлаа

 

        УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав. Мөн УИХ дахь оффшорын эсрэг энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм байна.

 

 Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • dul (202.21.112.2)

    2017-04-12

    saihan medee bna demjij bna shuu .

  • сая (202.179.31.87)

    2017-04-12

    Амжилт хүсье.

  • зочин (202.9.41.245)

    2017-04-11

    ийм цөөхүүлээ байгаа юм уу бусад нь яасан бэ гишүүдээ жинхэнэ монгол зангаа харуулж байна даа эрхэм гишүүд

  • Оогий (103.9.90.53)

    2017-04-11

    Шударга үнэний дуу хоолой болж байдаг УИХ-ын эрхэм гишүүдээ дэмжиж байна. Амжилт хүсье.

  • Д.Ганхуяг 99116570 (202.179.23.71)

    2017-04-11

    Дэмжиж байна. Бизнес, үнэлгээний шинжилгээ шаардлагатай болбол энэ утсаар хандана уу