АН-ын бүлэг завсарлага авахаа тайлбарлалаа

 

        УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхлэх байсан ч АН-ын бүлэг бүтэн таван өдрийн завсарлага авахаа мэдэгджээ. 

 

Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг хассан, цаашлаад Валютын сангийн хөтөлбөр нэрийн дор 5.5 тэрбумын зээл авч буйгаа хаана, юунд зарцуулах нь тодорхой бус, ард иргэдийн амьжиргааны гол хэрэгсэл болох приус машины онцгой албан татварыг 100 хувь хөнгөлж байсныг 50 хувь болгох зэргээр төрийн тансаглалыг биш түмний халаасыг тэмтэрсэн маш олон ноцтой асуудлыг УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол нэрийн дор хэлэлцэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)