Хэвлэл мэдээллийнхний Боулингийн аваргууд тодорлоо
- 2012-01-23
- Спорт
- 0
“Биг боулинг” төв дээр энэ сарын 21-нд хэвлэл мэдээллийнхний энэ оны
боулингийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнд “Монголын үнэн”, “Монголын мэдээ”, “ММИНФО”, “Ийгл”, “ТВ9”, “НТВ”, “TВ5”, “Одод”, “Таван цагираг”, “Ардын эрх”, Өглөөний сонин”, “МҮОНРТВ” зэрэг 12 байгууллагын 13 багийн 65 тамирчин оролцон аваргаар “Таван цагираг” сонин 1367 оноо авснаар тодорсон юм.
Харин “Одод” телевиз 1344 оноогоор хоёрдугаар байр, үүнээс хоёр оноо дутаж “ТВ9” гуравдугаар байрт оров. Таван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй холимог төрөлд нэг байгууллагаас хэдэн ч баг оролцох боломжтойгоор зохиогдсон уг тэмцээнд “МҮОНРТВ”-ээс хоёр баг орсон юм. Харин манай “Монголын үнэн” сонины баг тамирчид 1189 оноогоор з у р г а д у г а а р т байрт шалгарсан.
Энэ нь спортын ууган хэвлэл “Таван цагираг”-ын дараа сонингууд дотроос хоёрт орсон амжилт байв. Дөрөв, тавдугаар байрт “НТВ”, “Ийгл” телевиз орсон бөгөөд тэмцээний шилдэг тоглогчоор “МҮОНРТВ”-ийн Маркетингийн албаны ажилтан н.Энхтөр 202 оноо авч шалгарав. Тэрбээр зургаа дараалж страйк (нэг бөмбөгөөр бүгдийг нь унагах) хийж мэргэжлийн тоглогчдоос дутахааргүй гэдгээ харуулсан.
Энэхүү тэмцээнд 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөгөөр шагнах байсан нь олны анхаарлыг татж байв. Шагналт байранд орсон баг тамирчид ирэх арванхоёрдугаар сард болох МБСХноос зохион байгуулах оны шилдэг баг шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)