“Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээн боллоо
- 2012-01-23
- Спорт
- 0
Дотоодын цэргийн штаб Монголын шатрын холбоотой хамтран зэвсэгт хүчин,
хилийн цэрэг, дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны
байлдагч, түрүүч нарын дунд анх удаа “Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээн
зохион байгууллаа.
Дотоодын цэргийн штаб Монголын шатрын холбоотой хамтран зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат албаны байлдагч, түрүүч нарын дунд анх удаа “Дотоодын цэрэг-90” шатрын тэмцээн зохион байгууллаа. Дотоодын цэрэг үүсч бий болсны 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулж байхаар тогтсон бөгөөд ирэх жилийн тэмцээнийг Хил хамгаалах ерөнхий газар хариуцахаар болжээ. Тэмцээнд 60 байлдагч, түрүүч нар оролцож, хоёр өдрийн турш есөн өрөг тоглосон юм.
ЦЕГ-ын Биеийн тамир, спортын “Хүч” хорооны спорт танхимд болсон есөн өрөг буюу олон улсын шатрын дүрэм швейцарь системээр явагдсан тэмцээнийг шатрын холбооны мэргэжлийн шүүгчид шүүж, тэргүүн байрт 8.5 оноотойгоор зэвсэгт хүчний ... дугаар ангийн байлдагч Н.Чинзаяа, хоёрдугаар байрт 7.5 оноотойгоор Зэвсэгт хүчний ... дугаар ангийн байлдагч Г.Шинэбаяр, гуравдугаар байрт 7.0 оноотойгоор дотоодын цэргийн ... дугаар ангийн байлдагч н.Тэмүүжин нар орсон байна. Багийн дүнгээр их мастер Б.Мөнгөнтуул ахлагчтай зэвсэгт хүчний баг тамирчид тэргүүн байрт оржээ
Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)