С.Баярнаран, Д.Бадрал паралимпийн эрхийн болзол хангажээ

Паралимпийн XIV дэх удаагийн наадам ирэх наймдугаар сарын 29-нд нээлтээ хийнэ. Лондоны Паралимпийн наадам спортын 21 төрөлд 503 багц медалийн эздийг тодруулах юм.
Паралимпийн XIV дэх удаагийн наадам ирэх наймдугаар сарын 29-нд нээлтээ хийнэ. Лондоны Паралимпийн наадам спортын 21 төрөлд 503 багц медалийн эздийг тодруулах юм.
ОХУ-д өнгөрсөн оны зургадугаар сард зохиогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд С.Баярнаран зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцож 37 метр 82 см шидсэн амжилтаар алтан медаль хүртсэн.
Мөн тамирчин Д.Бадрал бөөрөнцгийн шидэлтийн төрөлд 7 метр 58 см түлхэж хүрэл медаль хүртэж “Лондон-2012” Паралимпийн эрхийн болзол хангасан билээ. Олон улсын Паралимпийн хорооны тамирчдын ангиллын комиссоос тэдний амжилтын албан ёсны чансааг тогтоож олимпийн эрхийн болзол хангасан шалгуурыг өнгөрсөн долоо хоногт баталгаажууллаа.

Манай тамирчдаас Гуанжоуд зохиогдсон Азийн наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн буудлагын тамирчин Ц.Лхамсүрэн Лондоны паралимпийн анхны эрх өвөртөлсөн бол Италийн Турин хотноо зохиогдсон байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Б.Оюун-Эрдэнэ нарын 10 гаруй тамирчин эрхийн болзлоо биелүүлээд байгаа юм.

Б.СИЙЛЭН

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)